ОХУ-ын эрх баригчид дайныг санхүүжүүлэхийн тулд амлалтаасаа ухарч татвар нэмэх гэж байна
ОХУ-ын Засгийн газар Украины дайныг санхүүжүүлэхийн тулд иргэд, бизнес эрхлэгчдэд ногдуулах татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тус улсын Сангийн яамны боловсруулсан хуулийн төсөлд хадгаламжийн хүү, ногдол ашиг, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт зэрэг орлогод ногдуулах татварыг нэмэгдүүлэх талаар тусгажээ. Мөн гадаадын цахим дэлгүүрээс хийсэн худалдан авалтад НӨАТ ногдуулах талаар нэмж өгсөн байна.
Энэ сард Украины дайн эхэлснээс хойш анх удаа Төрийн Думын сонгууль болсон. Санал хураалт явагдахаас өмнө эрх баригчид татвар нэмэхгүй гэж мэдэгдэж байсан бол одоо татварыг өсгөхөөр авч хэлэлцэж эхэлжээ.
2026 онл гарснаар ОХУ-ын Засгийн газрын төсвийн алдагдал огцом нэмэгдэж, дайны зардал өссөн учир Сангийн ийм ийм алхам хийхээр төлөвлөж байгаа юм. ОХУ-ын Засгийн газрын төсвийн алдагдал энэ оны эхний хагаст 5.85 их наяд рубль буюу ойролцоогоор 68.7 тэрбум ам.долларт хүрчээ. Харин долоодугаар сарын сүүл гэхэд төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувьтай тэнцсэн байна. Энэ нь эрх баригчид 2026 онд анх тооцож байсан хэмжээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм.
Төсвийн алдагдал нэмэгдэхийн хажуугаар ОХУ-ын баялгийн сангийн нөөц буурчээ. Тодруулбал санд төвлөрч буй хөрөнгийн хэмжээ ДНБ-ий 1.6 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч буурсан байна. Үүний улмаас Кремль дотоодын банкнуудаас зээл авахад хүрчээ.
Мөн ОХУ-ын эдийн засгийн өсөлт дайны оргил үеэс ихээхэн буурсан байна. 2023–2024 онд ДНБ-ийн өсөлт 4 хувь давж байсан бол энэ жил 0.6 хувийн өсөлт үзүүлнэ гэж эрх баригчид тооцоолжээ. ОХУ-ын эдийн засаг эхний улиралд агшсан ч хоёрдугаар улиралд бага зэрэг сэргэсэн юм.

Төсвийн алдагдал юуны улмаас нэмэгдэв
Шинжээчдийн үзэж буйгаар засгийн газрын зардал огцом өсөлт нь төсвийн алдагдал нэмэгдэх гол шалтгаан болжээ. Украины дайнд зарлагадаж буй хөрөнгө, улсын гэрээнүүдийн санхүүжилтийг урьдчилан гаргаж өгч буйн улмаас зардал нэмэгдсэн аж. Харин баруунаас тавьсан хориг болон түүхий эдийн зах зээлийн тогтворгүй байдлын улмаас төсвийн орлого буурчээ.
Сүүлийн саруудад Украины зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэр болон агуулахууд гэх мэт стратегийн ач холбогдолтой дэд бүтцүүдэд эрчимтэй цохилт өгч байгаа. Эдгээр цохилтоос хамгаалах зардал нэмэгдэж буй нь төсвийн алдагдлыг даамжруулах хүчин зүйл болжээ.
Эдийн засагчид үзэж буйгаар урт хугацаандаа санхүүгийн асуудлууд улам хуримтлагдан, эдийн засгийн суурийг сулруулж хямрал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж магадгүй байна.
Татварын ямар өөрчлөлт хийхээр авч хэлэлцэж байна вэ
ОХУ-ын Сангийн яам ирэх гурван жилийн төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьжээ. Төсөлд төсвийн алдагдлыг жил бүр ДНБ-ий 2 хувь орчимд барихаар тусгасан юм.Үүнээс гадна Татварын хуульд өөрчлөлт оруулах санал гаргажээ.
Батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлын хэрэгцээг санхүүжүүлэх, Украины дайнд оролцож буй цэргүүд болон тэдний гэр бүлд үзүүлэх нийгмийн дэмжлэгийг санхүүжүүлэхийг төсвийн стратегийн зорилт гэж ОХУ-ын Сангийн яам тодорхойлсон байна.
Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд иргэдийн идэвхгүй орлогод ногдуулах татварыг 13–22 хувь болгохыг тус яам санал болгожээ. Үүнд банкны хадгаламжийн хүү, ногдол ашиг, үнэт цаасны арилжааны орлого, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого, мөн даатгал болон бэлэглэлийн гэрээнээс олсон орлого багтана. Одоогоор ийм төрлийн орлогод 13–15 хувийн татвар ногдуулж байгаа юм.

Эдийн засагч Дмитрий Полевой тооцоолсноор эрх баригчид хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог хадгаламж, ногдол ашиг, хөрөнгө оруулалт болон хөрөнгө борлуулсны орлогод нэвтрүүлбэл төсөвт жил бүр 500–700 тэрбум рубль нэмж төвлөрүүлэх боломжтой аж.
Дээрх татвараас гадна гадаадын цахим дэлгүүрээс худалдан авсан бараанд НӨАТ ногдуулах санал ОХУ-ын Сангийн яам гаргасан байна. Ингэхдээ НӨАТ-ын дээд хэмжээ болох 22 хувийг шууд ногдуулах юм. Мөн 227 ам.доллар хүртэлх үнэ бүхий гадаадаас ирэх каргог гаалийн татвараас чөлөөлөгдөг байснаа өөрчилж, 100 рублийн хураамж авах санал гаргасан байна.
Үүнээс гадна ОХУ-ын Холбооны зөвлөл хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ногдуулах татварыг нэмэгдүүлэх санал гаргасан талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. ОХУ-ын Төсөв, санхүүгийн зах зээлийн хорооны дэд дарга Андрей Епишиний хэлэхдээ бүтэн цагаар ажилладаг боловч хувиараа хөдөлмөр эрхлэгчийн статустай хүргэлтийн ажилтан, жолооч нар 4-6 хувийн татварын оронд 13 хувиас эхлэх татвар төлөх ёстой гэсэн юм.
Сангийн яам мөн томоохон компаниудад гэнэтийн ашгийн татвар ногдуулахаар төлөвлөж байна. Тус яам мэдээлснээр уул уурхай, металлургийн салбарын зарим компанийн нэмэлт орлогод 30 хувийн татвар, алт олборлогч компаниудад 20 хувийн татвар ногдуулах аж.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Orosuud odoo barag dampuurch bgan bishvv daind mungagui bolood ard irgediinxe xatgalamjaas hurtel tax avax geed unenshiixee bailaa
Сонгуулийн өмнө татвар нэмэхгүй гэж худлаа хуцаж байгаад яг сонгуулийн дараа шууд татвар нэмж байдаг бүр адилхан шүү
Баялгийн сангийнх нь нөөц дуусаад аргаа барахаараа ард иргэд рүүгээ савардаж байгааг нь дээ. Путины дайн дуусах болоогүй юм байх даа
Online shop-oos avsan zuild huretl 22 xubii NOAT nemeed bas cargo-oos xuraamsh avna ch gex shig orosod amidrax uneheer hetsuu bolj bgam bn
Орос ч эдийн засгийн хувьд үнэхээр сүйрч байна даа. ДНБ-ий өсөлт нь 0.6 хувь хүртэл уначихсан байхад яаж ч татвар нэмээд нэмэргүй дээ
Aria ch dee songuulid ylax gej Xuatgaad l daraa ni tsoxilt ogshd dandaa iim baix ym darga nar ni
Дайнд зарцуулах мөнгө нь дуусахаар хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хүргэлтийн ажилчдын татварыг 13 хувь болгож өсгөнө гэж байгаа нь бүр арай ч дээ
5.85 ih nayad rubliin aldagdal gexeer barag dampuursan ym bishuu odoo oroosiin ediin zasag
Орлого нь буураад зардал нь өсөөд ирэхээр иргэдээ л шулж татвар нэмдэг зан Орост ч бас адилхан байдаг юм байна
Dainaa зогсоохын хооронд иргэдийнхээ хадгаламжийг шулна гэж улаан цайм зүтгэж байдаг
Сонгуулийн өмнөх амлалт гэж хаана ч байдаггүй зүйл юм даа. Оросууд ч гэсэн хууртагдаж дуусаж байна
Эхний хагаст л 68.7 тэрбум долларын төсвийн алдагдалтай гарсан юм чинь оны эцэст ямар аймаар юм болох бол
Хүчээр дайн явуулж байгаа улсын ирээдүй ийм л байдаг. Төсөв нь дуусаад сүүлд нь иргэдээ яллана
Ene xurdan dain ni duusaasai bilee olon saixan zaluus amia aldaj ediin zasag ni tsug dampuurlaa
Татвар нэмээд төсвийн алдагдлаа нөхнө гэдэг бол хамгийн муу аргуудын нэг. Иргэдээ л туйлдуулна
Ediin zasgiin osolt ni 0.6 xuv gej bga bol barag gatschixsan gsen ug shd ezen darga nar ni yu bodoj bdiin bol