Ш.Алтантуяа агсны нэр төрийн төлөө “Dignity for Altantuya” олон улсын цахим өргөдөлд гарын үсэг цуглуулж байна
20 жилийн өмнө буюу 2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсын цагдаагийн алба хаагчийн гарт амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу охиноо алдсан цагаас өнөөдрийг хүртэл хэргийн үнэнийг тогтоолгохын төлөө тууштай тэмцэж ирсэн. Тэгвэл 20 жилийн дараа Монгол Улсаас Малайзад албан ёсны шаардлага хүргүүлж, "Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө" олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн тухайн бид өмнө нь мэдээлж байсан.
Энэ талаар ерөнхий сайд асан Г.Занданшатар "Бид Малайз Улсын шүүхийн хараат бус байдлыг хүндэтгэн, дипломат харилцаа, хууль эрх зүйн хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг тууштай үргэлжлүүлэн тавих болно. “Dignity for Altantuya” олон улсын цахим өргөдөлд гарын үсгээ зурж, бусдад түгээхийг та бүхэнд дахин уриалж байна" гэлээ.
Олон улсын цахим өргөдөлд гарын үсэг зурах бол: https://c.org/mPw5qkjwhz#DignityForAltantuya#JusticeForAltantuya
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.