НИЙГЭМНийгэм мэдээ

Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. 15-16-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорноговийн өмнөд, Дундговь, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Хөвсгөлийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн хойд, Дорноговийн өмнөд, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button