НИЙГЭМНийгэм мэдээ

Зүүн аймгуудын нутгаар цас орно

2026 оны арваннэгдүгээр сарын 5-ны Пүрэв гарагт нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө 16-24 хэм, өдөртөө 4-11 хэм хүйтэн байна. Салхи баруун хойноос секундэд 4-7 метр. Хур тунадас орохгүй, өдөртөө цэлмэг байна.

Баруун аймгуудын нутгаар: Ихэнх нутгаар хур тунадасгүй. Шөнөдөө Завхан, Тэсийн голын хөндий болон Дархадын хотгороор 21-26 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна. Өдөртөө нутгийн зарим хэсгээр хүйтэн, бусад нутгаар 2-3 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм хүйтэн байна. Өдөртөө 3 хэм хүйтнээс 8 хэм дулаан байна. Ихэнх нутгаар хур тунадас багатай.

Зүүн аймгуудын нутгаар: Дорнод, Сүхбаатар аймгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 9-21 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 8 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Салхи зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж болзошгүй.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилах төлөвтэй тул хол замд гарахдаа цаг агаарын мэдээг тогтмол авч, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.



Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button