"Б.Энхбаяр сая долларын авлига аваагүй гэдгээ нотлохын тулд тушаалаасаа татгалзаад, үнэн мөнөө олох нь зөв"
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Б.Энхбаярт хаяглан цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ ойлголцоод явж байгаа хүмүүсийг хэдэн хүний бичүүлсэн нийтлэлээр эсвэл богино цаг хугацаагаар тийм амархан задардаг зүйл биш. Харин эрх мэдлийн төлөө улайран зүтгэж байгаа хэсгийнхэний зорилго нь хангагдахаар тухайн бүлэг задардаг.
Өнгөрсөн жил нэр бүхий УИХ-ын гишүүдээс “нэр чинь холбогдоод байгаа асуудлаар шалгуулаач ээ” гэдэг саналыг бичгээр тавьж байсан. Би УИХ-ын дарга гэдэг албыг өөрийнхөө халхавч болгох зохимжгүй, нэр цэвэр байх ёстой гэдэг итгэл үнэмшлээрээ өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Б.Энхбаяр өөрийнхөө хүсэлтээр над шиг ажлаасаа чөлөөлөгдөж байгаад гэм буруугүй гэдгээ тогтоолгох ёстой. Аливаа зүйл нэг л стандарттай байх ёстой. Тэр шаардлага Д.Амарбаясгаланд үйлчилж болдог, Б.Энхбаярт үйлчилж болдоггүй гэдэг ойлголт байх ёсгүй.
Тийм учраас Баттөмөрийн Энхбаяр нэр холбогдсон асуудлаа, сая долларын авлига аваагүй гэдгээ нотлохын тулд өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалаасаа татгалзаад, шалгуулж, үнэн мөнөө олох нь зөв" гэжээ.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЛАЛРЫН ЭНХБАЯРАА ! ТА МУУСАЙНУУД ! ЦАГДАА ШҮҮХТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ЯАЧИЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ !