“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн 6.9 жил хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хаслаа

6.9 жилийн хорих ял сонсоод байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн ялыг хөнгөрүүлж, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, Чингэлтэй дүүргээс гарах эрхийг гурван жилээр хязгаарлаж шийдвэрлэсэн байна.
Орхон аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэжээТодруулбал, Ц.Даваацэрэнг “Ачит-Ихт” ХХК-д давуу байдал олгосон, Хонконг болон АНУ-аар дамжуулан мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдлүүдэд гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байнаХорих ялыг нь ийнхүү өөрчилсөнтэй холбоотойгоор Ц.Даваацэрэнг ШШГЕГ-ын Цагдан хорих төвөөс суллажээ.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.