УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: Эв нэгдэл нэрээр авилга, хулгай дээрмийг хаацайлж болохгүй

Монгол Ардын Намын Хяналтын хорооны Удирдах ажилтны улсын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2026.11.14 / тусгаар тогтнолын ордонд болж байна. Зөвлөгөөнд намын Хяналтын ерөнхий хорооны ажлын алба бүрэлдэхүүнээрээ, 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Хяналтын хорооны гишүүд, мөн намын дэргэдэх ТББ-ын Хяналтын байгууллагын нийт 200 орчим төлөөлөл оролцож байгаа аж.

Энэ үеэр намын дарга Н.Учрал оролцож, үг хэлсэн байна. Тэрбээр "Хяналтын хороо бол нам доторх шүүх байгууллага. Хяналтгүй улс төр тормозгүй машинтай адил. Хяналтын байгууллага нь хэр хэмжээнээс хэтэрсэн намын гишүүдийг хязгаарлаж чаддаг байх ёстой.

Тиймээс эв нэгдэл нэрээр авлига, хулгай, дээрмийг хаацайлж, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүдийг өөхшүүлж болохгүйг анхааруулав. Монгол Ардын Намын Хяналтын хороо нь бүх шатны гишүүдийн “харах нүд, сонсох чих” байж, намын сахилга бат, хариуцлага, ёс зүйг чанд сахиулах чиглэлээр тууштай ажиллах ёстой" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button