НИЙГЭМНийгэм мэдээ

Увс аймгийн Цагаанхайрханд хамгийн их буюу 25 см цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний /2026.11.05/ станц харуулын мэдээгээр Увс аймгийн Цагаанхайрханд хамгийн их буюу 25 см цасан бүрхүүл тогтоод байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Мөн Завхан аймгийн Сонгинод 18 см, Увс аймгийн Өндөрхангайд 14 см, Увсын Малчин, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тэс, Түдэвтэйд 11-12 см цасан бүрхүүл тогтсон байна.

Намар, өвлийн саруудад  хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж, малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөв. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button