НИЙГЭМНийгэм мэдээ

Богд Хан ууланд зэрлэгшсэн найман нохойг устгажээ

Тусгай хамгаалалттай газар нутагт амьдардаг буга, бор гөрөөс зэрэг зэрлэг амьтдыг нохойн дайралтаас хамгаалах зорилготой. Тус газарт зэрлэгшсэн нохойг үргээх, шаардлагатай тохиолдолд устгах ажлыг сар бүр 1-2 удаа зохион байгуулдаг байна. Уг ажлыг “Өлтэ” ХХК хариуцан гүйцэтгэдэг бөгөөд Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуут, Бумбат, Төрхурахын ам зэрэг байршилд ажилладаг байна. Өнгөрсөн онд зэрлэг ноход гөрөөс рүү дайрч, гэмтээсэн тохиолдол бүртгэгджээ. Иймд дархан цаазат газрын зэрлэг амьтдын идээшлэх орчныг хамгаалах, нохойн дайралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх ажлыг тогтмол хэрэгжүүлдэг байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button