НИЙГЭМНийгэм мэдээ

Ц.Сувдмаа: Дээл оёх яг бясалгал шиг, хорт хавдрын дараах өдрүүдийг ч үйлээ урлаад давсан

"Миний амьдар яг л кино шиг. Гэхдээ би даван туулж чадсан. Хөдөлмөрлөөд, мөрөөдлөө биелүүлээд сайхан амьдарч байна" хэмээн инээмсэглэх ярих энэ эмэгтэйг Ц.Сувдмаа гэдэг.

Тэрбээр угалзтай монгол гутлаар алдартай Завхан аймгийн Их-Уул сумын уугуул. 16 настай байхдаа сумын эмнэлэгт асрагчаар ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн байна. Тэр үедээ өөртөө дээл, гутал хийж өмсөн хүмүүс ур хийцийг нь магтсанаас хойш оёх, урлах үйлэнд дурлах болжээ. "Би ажилдаа дурлаж, жаргаж хийдэг. Хүний хамгийн нандин мөчдөө өмсөх хувцсыг урладаг учраас сайхныг бодож ерөөл хэлж шагладаг даа" гэнэ.

Малчин эзэгтэйн эгэл жирийн амьралаар амьдарч байсан тэрбээр 2011 онд "бамбайн хорт хавдрын гуравдугаар шат" гэх онош сонсжээ. Энэ хүнд мэдээтэй давхцан анхны амьдрал нь бүтэлгүйтсэн байна. Ингээд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас гурван хүүхдээ дагуулаад хотод ирэв. Түүнд амьдралын хүнд үеүүдийг туулахад зүү утас, оёдлын машин нь хамгийн том хань болсон гэнэ. Тэрбээр "Юм оёх бол маш удаан суудаг, тэвчээр шаардсан ажил. Тиймдээ ч би ажлаасаа олж авсан зан чанараараа амьдралын олон нугачааг давсан гэж боддог" хэмээн хуучилсан юм.

Ц.Сувдмаа 2023 онд Өвөрмонголд очиж ажилласан ч эх орныхоо үнэ цэнийг илүү их мэдэрсэн учраас удалгүй буцаж ирсэн. Тэрбээр 10 гаруй жил тасралтгүй дээл оёсон тул байнгын үйлчлэгчидтэй болж, наадам, хуримын захиалгандаа дарагдан сууна. Охиноо Урлах эрдэм дээд сургуульд орсон тухай "Тэр чинь л миний мөрөөдөл байхгүй юу. Энэ бизнесээ илүү томруулж, охиндоо өвлүүлэх, хамтдаа олон гоё дээл урлахыг хүсэж байна" хэмээн бахархал дүүрэн өгүүлнэ.

Ярилцлагын дэлгэрэнгүйг:

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм хөдөлмөрч хүмүүсээ илүү их дэмжих хэрэгтэй

Зочин
Зочин

Хүнд үеийг бууж өгөлгүй давсан нь үнэхээр бахархмаар

Зочин
Зочин

Монгол дээл урладаг хүмүүсийн гарын ур үнэхээр гайхамшигтай

Зочин
Зочин

Эрүүл энх урт удаан наслаарай

Зочин
Зочин

Тэвчээр хөдөлмөр хоёр хүнийг их хол авч явдаг юм байна

Зочин
Зочин

Үнэхээр хүчирхэг эмэгтэй юм аа

Зочин
Зочин

Монгол дээлээ хөгжүүлж яваа танд амжилт хүсье

Зочин
Зочин

Хорт хавдрыг даван туулсан нь олон хүнд урам өгнө

Зочин
Зочин

Үнэхээр хүчирхэг эмэгтэй юм аа

Зочин
Зочин

Үнэхээр хүчирхэг эмэгтэй юм аа

Зочин
Зочин

Ингэж хөдөлмөрлөсөн хүний хийсэн зүйл үнэ цэнтэй байдаг

Зочин
Зочин

Сайхан ярилцлага болжээ

Зочин
Зочин

Ajildaa durtai hun l iim saihan ur buteel hiideg

Зочин
Зочин

Eruul enh az jargal husye

Зочин
Зочин

Eruul enh az jargal husye

Холбоотой мэдээ

Back to top button