Гадаад мэдээДЭЛХИЙ

Европ даяар оюутнууд жагслаа

Баасан гарагт /2026.11.20/ Европын орнуудад оюутан, залуус эсэргүүцлийн жагсаал хийжээ. Францад болсон томоохон жагсаал, үймээнүүдээс сэвэдлэсэн эдгээр жагсаалаар залуус боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цэрэг татлага явуулахыг зогсоох зэрэг олон зүйл шаарджээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, Их Британи, Герман, Испани, Итали, Хорват зэрэг 25 гаруй улсад  “Олон улсын залуучуудын ажил хаялт” зохион байгуулсан байна. Жишээлбэл Германд “Gen Z regelt” буюу “Z үеийнхэн өөрсдөө асуудлаа шийднэ” нэртэй хөдөлгөөн жагсаалыг 73 хот, сууринд зохион байгуулжээ. Кёльн хотод болсон жагсаалд оролцсон оюутан Жасмин Хамади “Боловсролын салбар төсвөө танаж байгаад би огтхон ч сэтгэл хангалуун биш байна. Зөвхөн манай их сургуульд ч биш, боловсролын тогтолцоо бүхэлдээ, бүрэн дунд боловсролын сургуулиудад ч төсөв танаж байгаа. Тиймээс би өнөөдөр энд ирж, байр сууриа илэрхийлэн, өөрчлөлт шаардаж байна. Энэ байдал цаашид үргэлжилж болохгүй” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button