Н.Тавинбэх нарт холбогдох 318 сая төгрөгийн авлигын хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурлыг арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа. Шүүх хурлыг өмгөөлөгч шинээр нэмэгдсэн, зарим гэрч шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр хойшлуулсан байна.
Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж байгаа юм. Хэрэгт холбогдсон Н.Тавинбэх нь 2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагад ажилладаг албан тушаалтанд нөлөөлж, түүнтэй хамаарал бүхий компанийг тендер, сонгон шалгаруулалтад оролцуулсан гэх хэрэгт буруутгагдаж байна. Үүний улмаас компанид 13 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.