НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх оноос өөрийн хүсэлтээр ажлаас гарсан иргэдийн ажилгүйдлийн тэтгэмжийг 21 хоногоор бууруулж тооцно

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа, авах шалгуур болон тооцох аргачлалд өөрчлөлт ороохоор болжээ. Одоогийн болон ирэх оноос хэрэгжих зохицуулалтыг харьцуулбал:

1. Тэтгэмж олгох хугацаа

  • Одоо: Өөрийн хүсэлтээр болон байгууллагын шийдвэрээр ажлаас гарсан иргэнд 76 ажлын өдрөөр тэтгэмж олгоно.
  • 2027 оноос: Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан иргэнд 55, байгууллагын шийдвэрээр чөлөөлөгдсөн иргэнд 76 ажлын өдрөөр тус тус олгоно.

2. Шимтгэл төлсөн байх шаардлага

  • Одоо: Анх удаа тэтгэмж авах иргэн нийт 24 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй төлсөн байна.
  • 2027 оноос: Нийт 24 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн, үүнээс сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх.

3. Тэтгэмж тооцох цалингийн хугацаа

  • Одоо: Сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно.
  • 2027 оноос: Сүүлийн 12 сарын дундаж цалингаас тооцно.

4. Тэтгэмж бодох хувь хэмжээ

  • Одоо: 5 хүртэл жил шимтгэл төлсөн бол 45%, 5-10 жил бол 50%, 10-15 жил бол 60%, 15 ба түүнээс дээш жил бол 70%-иар тооцно.
  • 2027 оноос: 2-5 жил шимтгэл төлсөн бол 50%, 5-10 жил бол 55%, 10-15 жил бол 60%, 15-аас дээш жил бол 70%-иар тооцно.

Ингэснээр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан иргэдийн тэтгэмж авах хугацаа 21 ажлын өдрөөр багасах бол тэтгэмж бодох хувь хэмжээ болон шимтгэл төлсөн байх шалгуурт мөн өөрчлөлт оржээ. Энэхүү шинэ зохицуулалт нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button