НИЙГЭМНийгэм мэдээ

Нас барсан даатгуулагчид олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авч эхэлжээ

Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох үүднээс зарим төрийн үйлчилгээг цахим руу шилжүүлсэн байна. Тодруулбал, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авдаг болжээ.

Иргэд заавал өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагагүй өөрийн хүссэн газар, байршлаасаа нийгмийн даатгалын байгууллагын https://portal.ndaatgal.mn/ сайтаар нэвтрэн орж нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар гаргах боломжтой.

Цаашид нийгмийн даатгалын байгууллага нь их өгөгдөлд суурилсан, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж, иргэд, даатгуулагч, ажил олгогчдод хүргэх үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

2024 оноос өмнөх нь яахав оноор ялгадгаа болихгүй юмуу50 жил хамт амьдарчихаад тэтгэмжийн ч авч чадахгүй гомдолтой байна шүү

Ахмад
Ахмад

Хууль нь 24 онд гарсан ш дээ үлдсэн нэгэнд нь 20% өгчихөд яагаад болохгүй юм болоо

Холбоотой мэдээ

Back to top button