Гадаад мэдээДЭЛХИЙ

Хэлэлцээ хийж байгаа ч АНУ, Иран нар харилцан гал нээлээ

Ираны дайныг зогсоохын тулд Техран болон Катар, Оманы албан тушаалтнууд мягмар гарагт /2026.11.17/ уулзжээ. Хэдийгээр хэлэлцээ үргэлжилж байгаа чгэсэн АНУ, Иран нар харилцан гал нээсэн байна. Тодруулбал Иран Бахрейн дахь Шейх Иса баазад байрладаг АНУ-ын зэвсэгт хүчний радар руу агаарын цохилт өгөх гэж оролджээ. Бахрейн дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн тавдугаар флот мэдэгдэл хийхдээ, Ираны харвасан зэвсгийг устгасан гэсэн байна.

Үүний хариуд АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолойд оршдог Кэшм арал дээрх Ираны Хувьсгалт гвардын пуужин хөөргөх тавцанд цохилт өгсөн гэжээ. Ираны хэвлэлүүд цохилтын талаар мэдээлэхдээ АНУ-ын цохилт ямар нэгэн дэд бүтцийн хохирол учруулаагүй хэмээсэн юм.

АНУ, Израил нар хоёрдугаар сард Иранд цохилт өгснөөр эхэлсэн тус дайн одоо зогсонги байдалд орсон байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ, Иран болон Йемен дэх хуситуудаас өдөөн хатгахгүй бол шинэ довтолгоо эхлүүлэхгүй байж болно гэсэн юм. Брент маркийн газрын тосны фьючерс одоогийн байдлаар 0.55 хувиар буурч баррель нь 92.6 ам.доллар орчим арилжиж байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button