Гадаад мэдээДЭЛХИЙ

“Voyager-1” дэлхийгээс нэг гэрлийн өдөр зайд хүрсэн анхны хөлөг болох гэж байна

1977 онд “NASA” Бархасбадь болон Санчир гарагийг судлах зорилгоор “Voyager-1” хөлгийг хөргөж байсан. “Voyager-1” Бархасбадь, Санчир гарагийн хажуугаар амжилттай нисэж, 2012 оны наймдугаар сард нарны аймгаас гарсан анхны хөлөг болсон юм. Тэгвэл тус хөлөг одоо дахин нэг түүхэн амжилт бүтээж, дэлхийгээс нэг гэрлийн өдөр зайд хүрсэн анхны хөлөг болох гэж байна.

Тодруулбал “Voyager-1” хөлөг Грийнвичийн цагаар лхагва гарагийн 10:16 минутад буюу Улаанбаатарын цагаар 18:16 минутад дэлхийгээс нэг гэрлийн өдрийн зайд хүрэх юм. Нэг гэрлийн өдөр гэдэг 26 тэрбум км орчим зай. Гэрэл нэг өдөрт ийм зайг туулах хурдтай байдаг тул нэг гэрлийн өдөр гэж нэрлэдэг юм. “Voyager” төсөл дээр ажилласан ахлах судлаач Алан Каммингс “Би үүнийг инженерчлэлийн чухал ололт, амжилт гэж боддог. “Voyager-1” ийм гайхалтай урт хугацаанд ажиллаж, асар хол зайд хөлөгтэй холбоо тогтоож чадаж байгаа нь инженерчлэлийн амжилт” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button