Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-нд Монголын 18 тамирчин өрсөлдөнө

Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ.
78 орны 574 жүдоч зодоглож буй энэхүү тэмцээнд манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй 18 жүдоч зодоглоход бэлэн болжээ. Тэмцээний сугалааны үйл ажиллагаа өчигдөр болсон бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаантай.
60 кг-д зодоглох О.Төгөлдөр “В” хэсэгт эхний тойрогт Израйлын шилдэг жүдоч Изак Ашпизтай таарчээ. Харин Б.Бат-Энэрэл Тайванийн Лай Мин Янгтай барилдана. Тэгвэл 66 кг-д Б.Тэмүүжин Сербийн Милосевич Алексатай барилдахаар болов.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Булган “В” хэсэгт Польшийн Валензик Сандратай, “С” хэсэгт Ж.Анударь Бельгийн Дапа Мэйлестэй зодоглохоор сугалаа татлаа. 52 кг-д Л.Саяжаргал “С” хэсгийг тэргүүлэн барилдаж буй Козлова Валериатай барилдана. 57 кг-д Б.Батсувд “В” хэсэгт Тайванийн Ко Ни Ерхтэй таарсан бол өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа эхний тойрогт гоц мөргөжээ.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.