НИЙГЭМНийгэм мэдээ

Монголын бөхчүүд гурван хүрэл медальтайгаар 22-р байрт жагслаа

Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос сонгомол, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Казахстаны Астана хотод зохион байгуулж, өчигдөр хаалтаа хийлээ. 10 хоног болсон тэмцээнийг багийн дүнгээр долоон алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн АНУ-ын баг тэргүүлсэн бол Иран, ОХУ, Япон, БНХАУ-ын баг эхний тавд бичигдлээ.

Монгол Улсын баг гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар Мексик, Польш, Турк, Гүржийн араас 22-р байрт жагслаа. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд гавьяат тамирчин Т.Тулга, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Х.Болортуяа, 76 кг-д Э.Даваанасан нар хүрэл медаль хүртсэн юм. Мөн Б.Мөнх-Эрдэнэ /57кг/, О.Сүлдхүү /79 кг/, Б.Хулан /57кг/, Т.Энхжин /65 кг/, Э.Дэлгэрмаа /68 кг/ нар тавдугаар байр эзэллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button