НИЙГЭМНийгэм мэдээ

"Монголын нууц товчоо" симфонийг анх удаа эгшиглүүллээ

Монголын Улсын Үндэсний Номын Сангийн 105 жилийн ойн хүндэтгэлийн ёслолын үеэр тус номын сангийн захиалгаар Монголын бичгийн хосгүй дурсгал болох “Монголын нууц товчоон”-оос сэдэвлэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаярын туурвисан “Монголын нууц товчоон” симфонийн эхний “Тэмүжиний уг гарал ба бага нас” бүлгийг Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгын их найрал хөгжимчид анх удаа эгшиглүүллээ.

Монголын Улсын Үндэсний Номын сангийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоо хэлэхдээ, Монгол Улсын Үндэсний Номын Сан нь Монголын ард түмний бичгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй байгууллагын хувьд түүхэн ойгоороо монголчуудын бичгийн дурсгалын ноён оргил болох “Монголын нууц товчоон”-оороо хөгжмийн ном бүтээж байгаагаараа, баярын өдрөөрөө эхний бүлгийн анхны сонсогчид болж байгаагаараа, номын сан ойдоо зориулан ийм том бүтээлээр бэлэг барьж байгаагаараа бахархаж, баярлаж буйгаа илэрхийлсэн юм.

Бичиг соёлын өвийг үндэсний хөгжмийн урлагтай хослуулан бүтээсэн тус аялгуу нь ойн хүндэтгэлийн ёслолын онцлох хэсэг боллоо. 

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button