НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол Улсын 330 сумын 87.8 хувь нь дундаас дээш түвшний зудын эрсдэлтэй

Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээр Монгол Улсын 330 сумын 87.8 хувь буюу 290 суманд дундаас дээш түвшний зудын эрсдэлтэй гэх дүн гарчээ.

Тухайлбал, “Маш их” эрсдэлтэй 8 сум, “Их” эрсдэлтэй 35 сум, “Дунд” эрсдэлтэй 247 сум, “Бага” эрсдэлтэй 40 сум байна. Харин аймгуудын зудын эрсдэлийг оноогоор тооцоход Баян-Өлгий, Хөвсгөл тус 7, Говьсүмбэр 7.2 гэсэн үзүүлэлттэйгээр "Их" буюу улбар шар түшинд байгаа бол Хэнтий 1.47, Орхон 1.48 үзүүлэлтээр бага буюу ногоон түвшинд бүртгэгдсэн байна.

Бусад аймгууд "Дунд эрсдэлтэй" буюу шар түвшинд үнэлэгджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Алтай, Цэнгэл, Ногооннуур, Өлгий, Буянт, Сагсай, Улаанхус, Завхан аймгийн Тэс суманд зудын “маш их” эрсдэлтэй байна.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button