Х.Нямбаатарын маргааш хэзээ вэ | Ерөнхийлөгч огцорчихлоо, одоо эх орондоо ир, шалгуул
"Би энэ яваа насандаа ийм урт удаан гадаадад амьдарч үзээгүй хүн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бага тэнгэрийнхээ харшуудынхаа талаар, "Юнайтед молл", "Андууд тауэр", Гачууртын зочид буудлуудаа, тансаг машины цуглуулгуудаа тайлбарлаж, албан тушаалаасаа огцорсны маргааш эх орондоо давхиж очно. Хууль хяналтын байгууллагад шалгуулна. Бүгд санаж, сэрж байж дарангуйлалаас гарна". Энэ бол Х.Нямбаатарын шууд дамжуулалтаараа хэлсэн үг.
Өнөөдөр У.Хүрэлсүх Төрийн тэргүүнийхээ үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөө мэдэгдлээ. Маргааш ТББХ-оор хэлэлцэж, пүрэв гарагт чуулганаар хэлэлцэн, санал хураахаар болчихлоо. Одоо Х.Нямбаатарт шууд дамжуулалтдаа дурдсан агуулгуудаа нотлох, хэлсэн амандаа хүрч эх орондоо ирэх шаардлагатай.
Гэвч тэр ирэхгүй нь. Канадаас лайваа хийнэ, тайвширч хууртаж болохгүй хэмээн Х.Нямбаатар цахим хаягтаа бичсэн байна.
Тухайлбал, "Түүнд маш олон арга заль бий, өөрөө ч сүүлд хэлсэн,"олон арга байгаа" гэж, түүний мөн чанар нь хууран мэхлэх. Монголын ард түмнийг тэр олон удаа хуурсан. Албан тушаалаас зууралддаггүй өгөөд явчихдаг гэсэн мэх хэрэглэж эргэн ирэхдээ улам аймшигт мангас болон ирдэг. Одоо дахин түүнд хууртаж болохгүй. Бид улам илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Дэглэм удирдагч хөшигний араас тоглох хувилбарт шилжлээ. Дэглэмийн араа шүд бахь байдагтаа хэвээрээ байгаа. Энэ дэглэмийг нуран унатал Монголчууд бид улам илүү сонор сэрэмжтэй байж, галаа манах хэрэгтэй. Хуваарийн дагуу ээлжит Лайв аа хийнэ" гэв.
Өмнөх агуулгуудыг унших линк
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.