БНСУ-д ЭШ-ын өмнө яаралтай мэдэгдэл илгээх арга ашиглан 22 утас илрүүлжээ
Өмнөд Солонгос сурагч нарын хувьд амьдралынх нь хамгийн чухал шалгалт гэгддэг их сургуулийн элсэлтийн шалгалт өнөөдөр явагдаж байна. Саяхан БНСУ-ын татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад хамгийн өндөр авсан эрэгтэй хиймэл оюун ухаан ашиглан хуулснаа хүлээн зөвшөөрсөн нь томоохон дуулиан болсон.
Тэгвэл ЭШ эхлэхээс өмнө БНСУ-ын Боловсролын яам утас болгон руу яаралтай сэрэмжлүүлгийн мэдээлэл илгээх арга ашиглан сурагчдаас 22 утас илрүүлж хурааж авсан байна. Тус улсын Боловсролын дэд сайд Чой Ын Ок хэвлэлийн бага хурал хийхдээ “Өглөөний 08:30 цагт илгээсэн яаралтай сэрэмжлүүлгийн тусламжтайгаар бид есөн байршилд 22 утас хурааж авсан” гэжээ. Утсыг нь хурааж авсан 22 сурагчийн нэг нь хиймэл оюун ухаантай ухаалаг шил, бичил камер зэрэг нарийн техник төхөөрөмжтэй байсан аж. Мөн шалгалт явагдаж байх хугацаанд дахин сэрэмжлүүлэг илгээж утас ашиглаж байгаа эсэхийг шалгах юм. Өмнөд Солонгосын Дотоод хэргийн яам мэдээлэхдээ сэрэмжлүүлгийг хамгийн өндөр түвшинд илгээх тус сурагчид мэдэгдлийг идэвхгүй болгох боломжгүй байна гэжээ.
Эх сурвалж: Korea Herald













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.