НИЙГЭМНийгэм мэдээ

Зүүн аймгын нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Улаанбаатар хот: Үүлшинэ. Шөнөдөө 13 хэм, өдөртөө 6 хэм хүйтэн байна. Салхи баруун хойноос секундэд 4–5 метр.

Орон нутагт: Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд болон Дорнодын зарим сумдын нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Говь, тал, хээрийн нутгаар салхи зарим үед секундэд 14–16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27–32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр 20–25 хэм, говийн өмнөд хэсгээр 8–13 хэм, бусад нутгаар 14–19 хэм хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг орчмоор 14–19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10–15 хэм, говийн өмнөд хэсгээр 1–6 хэм, бусад нутгаар 6–11 хэм хүйтэн байна.

Анхааруулга: Говь, тал, хээрийн нутгаар салхи ширүүсэх тул малчид, тээвэрчид цаг агаарын нөхцөл байдлыг анхаарч, замын халтиргаа гулгаанаас сэрэмжлэхийг зөвлөж байна. Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээ.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button