Гадаад мэдээДЭЛХИЙ

Крым, ОХУ-ыг холбосон гүүрний гол хэсэгт Украин цохилт өгч нураажээ

Крымийн хойг болон ОХУ-ыг холбосон Керчийн гүүрний гол хэсэгт Украин мягмар гарагт /2026.11.17/ дрон болон пуужингаар цохилт өгч нураасан байна. Шинжээчид уг явдлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзахаас өмнө ОХУ-д өгсөн бэлгэдлийн чанартай цохилт гэж дүгнэжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэл хийхдээ “ОХУ манай улсын гүүр гэх мэт дэд бүтцэд өдөр болгон цохилт өгдөг. Дайн эхэлсэн газартаа үргэлж эргэж ирдэг гэдгийг бид ОХУ-д сануулж байна. Гүүр, хот, тосгон, эрчим хүчний дэд бүтэц, төмөр зам, үр тариа тээвэрлэх хөлөг онгоцнууд руу довтлохоо боль, дайнаа зогсоо гэж бид ОХУ-д хэлсээр ирсэн. Гэвч ОХУ мөргөлдөөнийг улам хурцатгах сонголтыг үргэлж хийдэг” гэсэн байна.

2018 онд Путин нээсэн 19 км урт үргэлжилдэг Керчийн гүүрийг Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсний бэлгэ тэмдэг хэмээн оросууд үздэг юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ тус гүүрийг урьд өмнөхөөс илүү дээр сэргээн засах болно гэжээ. Гэхдээ дайн үргэлжилж буй хугацаанд гүүрийг засварлах бараг боломжгүй байхыг цэргийн шинжээч нар хэлж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button