Улс төрийн мэдээ

Танилц: "Оюу толгой"-н ногдол ашгийг хэрхэн хуваарилахыг шийдэх ажлын хэсэг

УИХ-ын Эдийн засгийн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар "Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох" өргөдлийг хэлэлцлээ. Хурлын үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Уг ажлын хэсгээс ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар санал дүгнэлт гаргаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм. Ажлын хэсэгт дараах гишүүд багтаж байна.

Ажлын хэсгийн ахлагч: Н.Батсүмбэрэл. Гишүүнээр: Б.Жавхлан, Б.Заяабал, О.Номинчимэг, Ц.Баатархүү, С.Замира, Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, П.Батчимэг, А.Ундраа, Г.Уянгахишиг нар багтлаа.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button