НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн 154 өрхийн эмнэлэг эрсдэлт бүлгийн иргэдэд гэрээр тусламж үзүүлнэ

Томуу, томуу төст өвчний улирлын ачаалалтай холбоотойгоор нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн 154 төв уртасгасан цагаар ажиллаж буй. Ингэхдээ эрсдэлт бүлгийн иргэдийн гэрт нь очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.

НЭМГ-ын дарга Н.Наранбаатар "Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллахдаа хүн үзэхгүй. Зөвхөн өндөр эрсдэлтэй гурван бүлгийн иргэдэд гэрийн эргэлт, үзлэг, эмчилгээ, хяналт хийнэ. Уртасгасан цагаар ажиллахад шаардлагатай санхүүжилтийг ЭМЯ-наас шийдвэрлэж өгсөн. 0-18 нас хүртэлх хүүхдүүдийн томуугийн үүсгэгчид тохирсон 100 мянган төгрөгийн эмчилгээний багцыг өрхийн эмнэлгээс өгнө.

Харин найман дүүргийн 21 цэг буюу нэгдсэн эмнэлгүүд томуугийн бүсчилсэн хэлбэрийн үзлэг оношилгоог хийж байгаа" гэв.

Гэрийн эргэлтээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах иргэд:

  • 0-5 насны хүүхэд болон 2025 онд томуугийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, өвчин хүндэрч байсан 35 мянга гаруй хүүхэд
  • Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, архаг суурь өвчтэй иргэд
  • Гэрээр асаргаа, тусламж шаардлагатай иргэд буюу эмнэлэгт биечлэн очих боломжгүй, халамж, асаргаа зайлшгүй шаардлагатай иргэдийг эргэж, зөвлөгөө мэдээлэл өгөх, эмчилгээнд хамруулах, биеийн байдлыг хянах, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж байгааг аж.

Өрхийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь:

  • Ажлын өдрүүдэд: 09:00-20:00 цаг
  • Амралтын өдрүүдэд: 10:00-17:00 цаг
  • Нийтээр амрах баярын өдрүүдэд: 10:00-16:00 цаг

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button