НИЙГЭМНийгэм мэдээ

Өрхийн эрүүл мэндийн төвүүд энэ бямба гарагаас эхлэн 20:00 цаг хүртэл ажиллана

Энэ сарын 2-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгджээ.

Тухайлбал нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага 2,249 болж, өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар нэмэгдсэн бол нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх оны 764 хүүхэдтэй харьцуулахад 14.79 хувиар өссөн байна. Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлтийн хамгийн оргил үе нь арваннэгдүгээр сарын 19-24-нд байжээ.

Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байгаа тул эрсдэлтэй бүлгийн иргэдийг гэрээр эргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, хяналтыг нэмэгдүүлэх, өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг өрхийн эмнэлэгт суурилан зохион байгуулах, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллах бэлэн байдлыг хангах арга хэмжээ авахаар болсныг НЭМГ-аас мэдээллээ.Олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт зүүх, гараа тогтмол угаан, дулаан хувцаслаж, өрөө тасалгаандаа агаар сэлгэлт хийх зэргээр томуугийн халдвараас сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөв.

Өрхийн эмнэлгүүд арваннэгдүгээр сарын 7-ны Бямба гарагаас эхлэн ажлын өдөр 20:00, амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button