НийгмийнНийгэм мэдээСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: 10 эцэг эхийн 8 нь хүүхдийнхээ вакцинд хайхрамжгүй хандаж байна

Манай улс  одоогоос 12  жилийн өмнө буюу 2014 онд улаанбурхан өвчингүй орноор бүртгэгдэж байв. Тодруулбал, ДЭМБ-аас улаанбурхан өвчний тархалтыг зогсоосон Номхон далайн баруун эргийн бүсийн дөрөв дэх орон хэмээн Засгийн газарт батламж гардуулж байлаа.

Харин өнөөдөр улаанбурхан өвчний дэгдэлт Монгол Улсад 423 дахь өдрөө үргэлжилж байна. Нийт батлагдсан тохиолдлын тоо 15 мянга руу дөхөж, 18 хүн энэ өвчний улмаас нас барав. Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас  мэдээлсээр буй.

Ерөөс нийгмийн эрүүл мэндийн салбарын чухал ололт амжилт бол вакциныг нээж, нэвтрүүлсэн явдал. Вакцин буюу урьдчилсан сэргийлэх тарилгатай өвчнөөр эндэх нь шинжлэх ухаан, техник технологи өндөр хөгжсөн орчин цагт тун халагламаар үзүүлэлт юм. Иймд бид дархлаажуулалтын бодит нөхцөл байдлыг сурвалжлан хүргэхээр иргэдэд хамгийн ойр, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг байгууллага болох  өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо.

Бид явсаар ЧД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Салхит хэмээх газар ирлээ. Энд тус дүүргийн 19, 24 дүгээр хорооны хүн амд үйлчилгээ үзүүлдэг “Ундрах-Ирээдүй”  өрхийн эрүүл мэндийн төв байрладаг. Хотын төвөөс зайдуу зуслангийн бүс бөгөөд үд өнгөрч байсан эргэн тойронд тул хөл хөдөлгөөн ч татруу байх аж. Тэргэн дээр унтаж буй хүүхдээ түрж яваа залуухан ээжтэй эмнэлгээс гарч яваа харагдав. Харин хаалгаар орж хоёр давхарт гармагц эмчийн өрөөний үүдэнд үзлэгийн картаа барин хүлээж суугаа хүмүүс, тарианы өрөөнд дусал хийлгэнгээ ойр зуурын сонин хачин ярих үйлчлүүлэгчид, үдээс хойш ирэх хүн рүүгээ сануулан утас цохих сувилагч бүхий дүр зураг угтав.

“Ундрах-Ирээдүй”ӨЭМТ-ийн дарга Ж.Алтантуул: Улаанбурханы халдвар авсан өсвөр насныхны ихэнх нь вакцин огт хийлгээгүй эсвэл дутуу тунтай байсан

-Танай эмнэлэг хоёр хороо хариуцдаг юм байна шүү дээ. Нийт хэдэн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.  Дархлаажуулалтын насны хүүхэд олон уу?

-Манайх Долоон буудлаас хойш зуслангийн бүсэд ордог. 10 хороог нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний газар нутагтай. Хөдөлгөөнт хүн ам буюу түр оршин суугчдаа оруулж тооцвол 11 мянга орчим хүн ам бий. Түр оршин суугчдын хамгийн их тусламж авдаг бүлэг нь  бага насны хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд. Айлууд зусландаа гараад ирэхээр ачаалал нэмэгддэг. Дархлаажуулалтын насны буюу 0-16 насны 3800 гаруй хүүхэд байдаг.

-Өрхийн эрүүл мэндийн төв дээр хэчнээн төрлийн вакцин хийдэг вэ?

-Улсын хэмжээнд явагдаж байгаа дархлаажуулалтын үйл ажиллагаа Өрх, сумын эрүүл мэндийн төв буюу анхан шатны нэгжид түшиглэж явдаг. Манай эмнэлэгт товлолын дархлаажуулалтыг өдөр бүр хийж байна. Дархлаажуулалтын хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан нийт есөн төрлийн вакцин  бий, төрснөөс хойш 24 цагаас эхлээд 15 нас хүртэлх хугацаанд хийгддэг.  Сүүлд 2023 онд Засгийн газрын 427 тогтоолоор хүний папилома вирус |ХПВ|-ийн вакцины товлол шинээр орж ирсэн.  11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдэд хийгдэнэ. Манайх сард 150-200 хүүхдийг товлолын дархлаажуулалтад хамруулдаг. Товлолын буюу заавал хийх дархлаажуулалтаас гадна нэмэлт, тархвар зүйн заалтаар хийх, сайн дурын дархлаажуулалтыг ӨЭМТ-үүдэд хийнэ.

Эдгээр нь юугаар ялгаатай, ямар ач холбогдолтойг уншигчид, эцэг эхчүүдэд тайлбарлаж өгвөл?

-Гепатит В-гийн вакциныг эрт илрүүлэгт суурилж, сайн дурын үндсэн дээр хийдэг. 18 наснаас дээш иргэд ӨЭМТ-дөө очиж В,С вирусийн шинжилгээ өгөх боломжтой. Вирусгүй гарвал гурван удаагийн давтан тун хийгдэнэ. Мөн томуугийн улирлыг угтаж явуулдаг томуугийн дархлаажуулалт байна. Товлолын аль нэг дархлаажуулалтаасаа хоцорсон эсвэл хийсэн үгүй нь мэдэгдэхгүй бичиг баримт хаягдсан тохиолдолд сэргээх болох нэмэлтээр дархлаажуулалт хийдэг. Жишээлбэл, 2024 оноос явагдсан Улаанбурханы дархлаажуулалт. Үндэсний сүлжээн дэх бүртгэл, эх хүүхдийн ягаан дэвтэр зэрэгт үндэслэж,  Улаанбурханы товлолын вакцины аль нэг тунг хийлээгүй эсвэл 2-ууланд хамрагдаагүй тохиолдолд хийнэ. Энэ ажил одоо ч үргэлжилж байгаа. Харин улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын ойрын хавьталд вакцин хийх нь тархвар зүйн заалтаар хийх дархаажуулалт гэсэн үг.

-Улаанбурхан дэгдээд жил тойрон болж байна. Танай хороонд нөхцөл байдал ямар байна?

-Өнгөрсөн онд улаанбурханы 32 тохиолдол гарсан. Оройтож мэдээлэх зэргээс шалтгаалан ихэвчлэн голомтлон халдварласан. Нийт тохиолдлын дийлэнх 10-15 насныхан байсан бөгөөд огт вакцин хийлгээгүй эсвэл дархлаажуулалтын нэг тун нь дутуу хүүхдүүд.  Гэтэл нэг ангид сууж байгаа хэрнээ өвдөөгүй хүүхдүүд ч гарсан. Халдвар аваагүй хүүхдүүд дархлаажуулалтын бүтэн тунтай байсан. Эндээс дархлаажуулалт ямар чухал вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Энэ онд гурван батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь насанд хүрэгч байна.

-Хүн ам олонтой, нутаг дэвсгэр том гэхээр дархлаажуулалтын үйл ажиллагаанд хүндрэл гардаг уу. Эцэг эхчүүд хүүхдийн вакцинтай хэр хариулагатай хандаж байна вэ?

-Дархлаажуулалт хариуцсан сувилагч маань шинээр төрсөн хүүхэд, шилжсэн хүүхдээ бүртгээд, сар бүр төлөвлөлтөө хийгээд явдаг. Манай хүүхдийн вакцины хугацаа болчихсон доо гээд сайн ирдэг хүн ховор. 10 хүний хоёр нь л сайн дураараа ирдэг. Заавал өрхийн эмч, сувилагч хэд хэд дуудаж байж ирдэг. Утсаар ярина, утас нь болохгүй бол хаягаар очно. Дархлаажуулалтыг зөвхөн эмнэлгийн ажил гэж ойлгодог тал байгаа нь ажигладаг. Үүнд иргэд, ээж аавууд маань анхаараасай.

Дархлаажуулалтын сувилагч Н.Өлзийхишиг: Хүүхдэдээ вакцин хийлгэмээргүй байна гээд өргөдөл бичээд өгсөн эцэг эх ч бий

Н.Өлзийхишиг ӨЭМТ-ийнхээ вакцинатордархлаажуулалтын сувилагчаар ажиллаад жил гаруй болж байгаа аж. Түүний хийдэг гол ажлуудын нэг нь дархлаажуулалтын төлөвлөгөө гаргах. Сар бүрийн 25-30-ны хооронд хорооныхоо шинээр төрсөн хүүхэд, шилжиж явсан болон түр оршин суугаа вакцинд хамрагдах насны хүүхдүүдийнхээ тоог шинэчилдэг байна. Ингээд шинэ сар эхэлмэгц төрсөн өдрийнх нь дагуу дуудан вакцинд хамруулдаг аж. Биднийг өрөөнд нь ороход хүүхдийнх нь юм вакцин хийлгэх хугацаа өнгөрөөд байгааг сануулан утсаар ярьж байлаа.

-Танай хороонд дархлаажуулалтын хувь хэдэн хувьтай байгаа вэ?

-Одоогоор 70 орчим хувьтай байна. Сарын эцэс гэхэд шахаад дуусгах төлөвлөгөөтэй. Ерөнхийдөө хамралтын хувь гайгүй сайн. Гэхдээ эцэг эхчүүд заавал сануулж, дуудуулж байж ирдэг.

-Улаанбурхан өвчний вакциныг хэдэн сартайд хийлгэх ёстой юм бэ?

-Улаанурханы  вакциныг 9  сартай, 2 настай хүүхэд хийдэг. Товлосон вакцинаас хоцролттой хүүхэд 30-40 хувьтай бий. Дараа сар руугаа шилжүүлээд нөхөн дархлаажуулалтаар хамруулаад явдаг.  Манай эмнэлгийн тухайд улаанбурхан өвчний эсрэг вакциныг мягмар, пүрэв гарагт хийж байгаа.

-Эцэг эхчүүд дуудуулж ирдэг гэлээ. Хүүхдэдээ огт вакцин хийлгэхгүй байх тохиолдол бий юү?

-Манай хороонд нэг байгаа. Хүүхдэдээ вакцин хийлгэмээргүй байна гээд ээж, аав нь гарын үсгээ зураад бичиг өгчихсөн. Одоо гурван сартай гэхээр хоёр сартайгийн вакцин болон төрсний дараах вакциндаа хамрагдаагүй гэсэн үг.

Эцэг эхийн төлөөлөл н.Баасанжав: Вакцины тухай таагүй мэдээ их сонсогддог болохоор айдастай л байх юм

Тус хорооны иргэн н.Баасанжавтай хүүгийнхээ товлолын вакциныг хийлгэчихээд буцах үед нь таарч вакцины талаарх сэтгэгдлийг нь тодрууллаа. Тэрбээр "Манай хүү дөрвөн сар хүрч байгаа. Сахуу татран, тавт гэсэн вакцин хийлгэсэн. Сар болгон дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Яг үнэнийг хэлэхэд би ч гэсэн дурамжхан л хийлгэдэг. Вакцин хортой, заавал хийх албагүй гээд элдвийн таагүй мэдээ их гардаг болохоор айдастай л байх юм. Том хүүхдүүдийг сургуулиас нь ийм тийм вакцин хийнэ гэхээр нь татгалзсан. Эцэг эхчүүд хардалттай, болгоомжлолтой байгаа энэ үед вакцины найдвартай, аюулгүй байдал, ач холбогдлыг нь маш сайн тайллбарлаад өгөх хэрэгтэй" гэсэн юм.

Вакцин гарахаас өмнө дэлхий дахинд жил хоёр сая гаруй хүн улаанбурхан өвчнөөр нас бардаг байжээ

Улаанбурхан өвчний эсрэг вакциныг анх 1963 оноос хэрэглэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 194 улс энэхүү вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглаж, улаанбурхан өвчнөөс үүдэх өвчлөл, нас баралтыг эрс бууруулж байгаа юм. Вакцин нэвтрэхээс өмнө дэлхий дахинд жил бүр 30 сая орчим хүн улаанбурханаар өвчилж, хоёр сая гаруй хүн нас бардаг байсан гэх статистик мэдээлэл байна.

Харин вакцины өргөн хэрэглээний үр дүнд 2025 онд улаанбурхан өвчний 10 сая тохиолдол, 95 мянган нас баралт бүртгэгдсэн байна. Эдгээр тоо баримт нь улаанбурхан өвчний өвчлөл 65 хувиар, нас баралт 95 хувиар буурсныг илтгэж, вакцин нь олон сая хүний амь насыг аварч байгааг харуулж буй.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эмч нарын үгийг сонсох хэрэгтэй

Зочин
Зочин

Дархлаажуулалт бол амь аврах арга

Зочин
Зочин

Улаанбурхан дахин дэгдэж байгаа нь аймшигтай

Зочин
Зочин

Vaktsini esreg hudlaa medeelel ih bn

Иргэн
Иргэн

ЭМЯамны мэдээлэл нь ард түмэнд хүрдэггүй,ард түмэн нь итгэдэггүй юм байна. Бодит мэдээлэлийг маш ойрхон байнга мэдээлж баймаар байна.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Orhiin emneleg burt l hanan deer hezee yamar vaktsin hiilgeh yostoi jagsaalt huudas baina. Neg ochihdoo zurgiig n avaad oosrdoo hariutslagatai baij bolno.

Зочин
Зочин

Хүүхдийн вакцинд ингэж хандаж болохгүй шүү

Зочин
Зочин

Huuhduudee ersdeld oruulj bn

Зочин
Зочин

Hudlaa medeelel ih tarhaad bn

Зочин
Зочин

Vaktsin hiilgeegui huuhduud l ih uvduj bn

Зочин
Зочин

Хүүхдийнхээ төлөө зөв шийдвэр гаргаасай

Зочин
Зочин

Улаанбурхан бол энгийн өвчин биш

Зочин
Зочин

Вакцин бол шинжлэх ухааны ололт

Зочин
Зочин

товлолт вакцинд эцэг эхчүүд сайн л анхаарч байдаг даа, 10аас 8хан айл анхаардаг гэдэг бол арай худлаа байхаа, байрлалаас болно гэж баймааргүй юм, улаан бурханы вакцины хувьд чанар энэ тэр гээд өөр асуудлаад яригдаад байдаг,

Зочин
Зочин

Huuhdiin eruul mend deer turshilt hiij bolohgui

Зочин
Зочин

Ene bol medeelel dutmag bgaagiin shinj

Зочин
Зочин

10 хүний 8 нь хайхрамжгүй байна гэдэг ноцтой

Зочин
Зочин

Айдас дээр биш баримт дээр тулгуурлах хэрэгтэй

Зочин
Зочин

Etsэг эхchud hariutslagatai bai

Pensioner
Pensioner

Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хохирол амссан гэж бодож байвал ганцаараа тулгарах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.

Зочин
Зочин

shuud daraa ireh tsagiig n ogvol yadag. Kalendar deeree temdegleed avna. Uudend n nas zaasan huudas haragdaj l baisan. ter nemergui dee. daraagiin tsagaa tohiryo geed l daraagiin vaktsin todond geed tsagaa tohirohoos oor arga baihgui.

Зочин
Зочин

Orhiin emneleg ch bas hetsuuhen dee. Sayhan neg nastai hun haniad hureed 3 udaa orood emgui garch irj baina. Suuldee argaa baraad mergejliin emch nart uzuulj baij neg emnii baraa harj baina. Mongolchuudiin ter haluun taria mariag hiimel oyun uhaan haniadand tiim yum hiideggui sonin yum l geed baina. Oor neg hun oor neg shaltgaanaar bas em avah getel shinjilgeegee tiim yumaar avaad ir geheer n bas l aldartai huviin emnelgeer orood asuuhaar hariu n tiim yumaar gardaggui geed baih jisheetei. Neg eruul mendiin system bol hoorondoo uyldaa holbootoi baimaar yum. Neg udaa orhiin emneleg deer neg huuhen bas uilj ochij boon asuudal yarisan gesen. Huuhed n ovdood ochihoor iim em uulga geed yavuulaad deerdehgui dahij ochihoor odoo inge geed baisaar baigaad huuhed n nas barsan gesen. Tegeed huuhdiinhee amiig nehej ochson baisan. Ter hun bol orhiin emchid itgeed l helsen ugeer n yavsnaaraa aldsan bailee. Minii huviin turshlagaar bol hund ovchtei hun hezee ch orhiin emchid naidaj bolohgui. Shuud mergejliin emch ruu yavah heregtei. Orhiin emch ajlaa hiisen dur esgeed odort neg utsaar utasdaj asuuh yostoi bololtoi asuugaad ter n jishee n minii ugeer buyu baidliig boditoor harahgui dugnelt hiideg. hii demii tsag avdag sanagdsan. Baga zergiin hongon zuil deer bol orhoor yavah n ashigtai arai hurdan shuurhai tsag avah bolomjtoi baidag. Hundersen yuman deer naidaltgui shuu. Bi ch gesen naidaj bolohguigee medeedneg huviin emneleg deer ochtol shuud ter hunee avaad ulsiin emnelegt och gesen zovlogoog huviin emnelgiin uudend suuj baisan emch bololtoi hunii zovlogoog dagasan n onoson. Ulsiin emneleg shuud tuuhiig n sonsood l shuud tsag olgood l emchid uzuulenguut shuud emnelegt hevteheer shuurhai yum bolson. Orhiin emchiinhee ugend itgeed huleegeed suusan bol amid mend garahgui baih baisan bailee.

Холбоотой мэдээ

Back to top button