Нийгэм мэдээ

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” дуугаараа нэрлэсэн пянз гаргажээ

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” дуугаараа нэрлэсэн пянз гаргажээ. Энэ нь нийтийн дуучид дундаас уран бүтээлийнхээ пянзыг гаргасан анхдагч уран бүтээлчдийн нэг болж буй юм. “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” пянзанд "Уудам Монгол", "Ээжийнхээ ачийг яалаа даа", "Харц", "Сайхан Монгол бүсгүй" тэргүүтэй есөн уран бүтээл багтжээ.

Ташрамд, дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо “Сайхан ч юм даа” нэртэйгээр хийх гэж буй. Эл тоглолт ирэх аравдугаар сарын 17-нд 19.00 цагаас “АСА арена”-д болох юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button