Нийгмийн

Өнөөдөр пянзны яармаг худалдаа болно

“Пянз цуглуулагчдын клуб” групп, “Red Mars Entertainment” хамтран “UB RECORD FAIR-2020” Пянзны Яармагийг зохион байгуулахаар болжээ.

“Хөгжимтэй холбоотой бүхнийг нэг дороос” уриатай эл яармаг худалдаа энэ сарын 30-наас ирэх сарын 1-ний өдөр болох аж.

Уг  яармаг худалдаа МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимын 2 давхарт орших “Сэнгэраги” арт галерейд болох бөгөөд пянз, CD, Кассет (соронзон бичлэг), хөгжмийн ном сэтгүүл, зурагт хуудас, гэрэл зураг, дүрслэх урлагийн бүтээлүүдийг худалдаалах аж.  

Мөн пянз болон хөгжимтэй холбоотой ном сэтгүүлээ солилцох боломжтой юм байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button