УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Баатарыг цагдан хорих саналыг прокуророос хүргүүлснийг шүүх хэлэлцэж байна

Б.Баатар хилийн хоригоо цуцлуулахаар шүүхэд гомдол гаргасан. Өчигдөр хэлэлцэх байсан ч өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилсон. Тэгвэл өнөөдөр |2026.10.02| түүнийг цагдан хорих эсэхийг шүүхээр шийдэх болчихлоо.

Учир нь прокурорын газраас Б.Баатарыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна.

Найруулагч Б.Баатарыг “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг Монгол Улсын хилээр гарахыг шүүхээс хязгаарлаад байгаа. Хилийн хоригоо цуцлуулахаар хандсан Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах шаардлагатай хэмээн прокурор үзжээ. Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх өнөөдрийн 13:30 цагаас хэлэлцэхээр тогтжээ.

Процессыг бид эргэн мэдээлэх болно.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бурханаас заяагаагүй юмаар оролдож байж хариугаа хатуухан амсах нь дээ !
Бурхан энэ муу эцэгтээ гологдсон орхи дост урансайхны найруулагчийн хишиг өгснөөс улс төрийн найруулагчийн заяа өгөөгүй юм л даа ! Гэтэл мань эр муугаа мэдэхгүй дээгүүр жаалж байж дэлбэ үсэрч байгаа нь энэ юм бхаа доо !

Зочин
Зочин

Женког дагасан ноход хэзээ ч сайн зүйлд хүрч байгаагүй. Бүгд шоронгийн хаалга татсан даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Женко үлдэж чадаж бгаа нь бас гайхалтай !

Zochin
Zochin

ezen Danh Singa ruu zugtsan haha
Teneg orkuud

Зочин
Зочин

Энэ залуу хүний өмнөөс ял эдлэх нь дээ. Угаасаа хөдөлгөдөг хүн нь Жeнко гэдгийг 6 настай хүүхэд ч мэднэ..аймаар юмаа

Холбоотой мэдээ

Back to top button