Улс төрийн мэдээ

Н.Учрал "Түүнийг бууд" гэвээс шуудхан толгой дохих дүрээр Г.Тэмүүлэн нэрлэгдлээ

"Сэлэмний чинь ир больё" гэж Б.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар багтахдаа ам тангараг өргөж байв. Б.Энхбаярыг Г.Занданшатар дараачийн танхимдаа авахын тулд өөрийнхөө тэргүүлсэн Засгийн газрыг унаж босгох эрсдэл дундуур явсан.

Яагаад ингэв. Хэрэвзээ өөрийнх нь дургүйг хүргэсэн бол шуудхан буудчхаж мэдэх хэмжээний өшрөлийн замаар Б.Энхбаяр Г.Занданшатарын нэрлэсэн дүрүүдийг ч буудаж чадах учраас тэр.

Хууль зүйн асуудлаас гадна дотоод хэрэг эрхэлнэ гэдэг маш амархан ногоон малгайтны зам руу орчих зохицуулалтын жимтэй.

Саяхан ХЗДХ-ийн сайдаа өгсөн С.Амарсайхан "Шоронгийн хоригдлуудыг онцгой бэлэн байдалд оруулан, бэлдсэн" гэж чухам юугаа ярьчхав. Үүн дээр Ерөнхий сайд Н.Учрал "Дотоодын үймээн дэгдээхийг завдсан" гэж бас юугаа ярьчхав. Маш ихээр анхаарч, ойлгож харах сэдвүүд ийм битүү үгээр цухас яригдаад өнгөрөв.

Нэг ёсондоо дотоод хэргийн сайдаараа Засгийн газрын тэргүүн ч, Ерөнхийлөгч ч хүссэн агуулгаа хийлгэж болно. Үүнийг нь даваад өөр команд ч хуульзүйн салбар луу илгээчхэж болдог жишгийг сүүлийн жилүүдэд олон кэйс дээр харагдсан. ХЗДХ-ийн сайд ийм эмзэг цэг дээр ажилладаг байна.

Гэтэл харсан уу. ХЗДХ-ийн сайдаар дөнгөж томилогдоод, анхны Засгийн газрын хуралдаанд орохдоо л Г.Тэмүүлэн Н.Учралыг "Түүнийг бууд" гэвээс шуудхан буудах дүр гэдгээ харуулав. Танхимын тэргүүн нь алх барьж байгаад, "Чи сайдын эрхээрээ тэр, тэрийг шууд хал" хэмээн албан тушаалын нөлөө үзүүлэхэд Г.Тэмүүлэн бөнжигнөтөл толгой дохисоор суув.

Зүй нь, Г.Тэмүүлэн Н.Учралд шуудхан толгой дохих бус, "Хянаж, магадлаж үзье" гэдэг байр суурь ядаж илэрхийлж болох. Анхны хурлын уур амьсгалаараа л тэр удтал мөрөөдсөн Засгийн газрын танхимд орж ирсэн үнээ төлж эхлэх дүр гэдгээ ингэж харуулсан юм.

Уг нь Г.Тэмүүлэн зөрүүдээрээ, байр сууриа хатуу хамгаалдгаараа алдартай байв. Дэд сайдын хувиар Оюутолгойн ТУЗ-д байх үеийг нь бүр онцолмоор. Монголын эрх ашгийг хамгаалах агуулга дээр Г.Тэмүүлэн гэж нэг залуухан, яхир дүр махийтал зогсдог гэж хөшигний ард яригддаг байв. Дараа нь УИХ-ын гишүүн болохдоо ч тэр, Оюутолгойн асуудал дээр бүлгийн шийдвэрт хайрцаглагдахгүй гэдэг, цүнхээ бариад хурал дундуур босоод явдаг, тийм хатуу дүр байлаа.

Энэ үетэй түүний аав Ч.Ганзоригийн Жастын Ш.Батхүүд "Эрдэнэт үйлдвэр"-ийг гадны банканд тавьж барьцаалахыг зөвшөөрсөн хэргийн маргаан явсаар, тус үйлдвэрийн нөөцөөс "Стандарт" банканд төлсөн юм. Хүү нь гишүүн болсны дараахан ингэж Ч.Ганзориг, Ш.Батхүү нар "Эрдэнэт үйлдвэр"-ийн 40 сая ам.доллараар өөрсдийн тарьсан балгаа цэвэрлүүлсэн.

Гэхдээ тэр мөнгө буцаж "Эрдэнэт үйлдвэр"-т төлөгдсөн эсэх нь асар тодорхойгүй өнгөрсөн. Г.Тэмүүлэн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга хийж байхдаа тусгай зохицуулалтаар энэ төлбөрийг барагдуулсан гэх яриа хэсэг хөшигний ард яваад дарагдсан.

Дараа нь, Г.Тэмүүлэн 2020, 2024 оны сонгуулиудад УИХ-д нэр дэвших мандат олох, Сангийн сайд болох удаа дараагийн амбиц, МАН-ын даргад өөрийгөө нэр дэвшүүлэх зэргээр ямагт л төвөгтэй гэхдээ гүн хүссэн хувь хүний замаар явж ирсэн харагддаг. Саях сайдын томилгоон дээр ч тэр, МАН-ын 30 талаасаа бүрэн сугарах ам үгээр ийшээ ирчхэж байгаа нь нууц биш. Хувирахаас, буулт хийхээс аргагүй замаар улс төр түүнийг ингэж алхуулсан гэлтэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uchraliin helsneer shuud hiih humuus l darga boldog tsag irjee

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энд бичсэн бүх сэтгэгдлийг уншлаа.
Цагдаагийн болон Шоронгийн генералуу дын сөрсөн базаа бнаа ! Тэдгээр ноход өөрсдийн бузар булайг нуухын тул ЗГ-ыг, ЕС-ыг, ХЗДХ-ийн сайдыг шууд дарамтлах замд маш бардамханаар орж бнаа !
Энэ арай хэтэрнэ шүү !!!

Зочин
Зочин

Erh medliin tuluu yahaas ch busahgui uursdiin baip suurgui humuus

Зочин
Зочин

Erh medliin tuluu yahaas ch busahgui uursdiin baip suurgui humuus

Зочин
Зочин

Энэ ч одоо бүр дээрээс өгсөн даалгавраар л хөдөлдөг тоглоомын сайд нар болсон шүү

Зочин
Зочин

Аавынхаа хэргийг дарж авчихаад одоо ингэж зангаа хувиргаж байгаа юм байх даа

Зочин
Зочин

Temuulen yag unendee ergen toirnoo harahgui darluulj bgaa ni unen shd

Зочин
Зочин

Засгийн газар нь дандаа ийм дагавар хүүхдүүдээр дүүрлээ

Зочин
Зочин

Анхнаасаа л сандал ширээний төлөө дуугүй толгой дохиод орж ирсэн нь харагдаж байна

Зочин
Зочин

Mongol ulsad zarimdag uls turchid heterhii ih boljee

Зочин
Зочин

Хууль зүйн сайд нь ингэж толгой дохиод байвал ядаж хууль ёс гэж үлдэх үү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуулийн салбарыхан өөрсдөө Монголын хууль ёсыг дампууруулчихсан шүү .
Өөрснөө л сайд дээрээ гүйцэтгэх ажилла гаа зохион байгуулаад, хэрэг зохиогоод тохчихдог гарууд ш дээ !
Одоо бас л тийм санаатай хөдөлж эхлэх нь бололтой доо !!!

Зочин
Зочин

Za ene zasgiin gazar ch удахгүй дээ bugd uursdiin ashig tsogtsluulsan humuus

Зочин
Зочин

Улс төр гэж үнэхээр муухай заваан юм аа, хүнийг яаж ч хувиргаж чадах юм

Зочин
Зочин

Ergen toirnoo hardag boloosoi ingej utsan huuheldei bolood bval uhevesh

Зочин
Зочин

Ер нь тэгээд анхнаасаа л ашиг сонирхлын зөрчилтэй гар байсан шүү дээ

Зочин
Зочин

Эрдэнэтийн мөнгийг буцааж тушаасан уу гэдгээ эхлээд тайлбарлаарай Тэмүүлэн сайд аа

Зочин
Зочин

Nyam-Ochirynhnii tald uilchildeg uls tur chid hezee dusah ve

Тоймч
Тоймч

МАН-ын 30-ийн бүлгийн командлагч Л.Оюун-Эрдэнийн бажигдалт Ж.Мядагбадамын тэнэглэлээр багцаалагдаад бг. Бууд гэвэл буудна гэж бичихэд ур орохгүй л дээ. Айсан хүн хүн ална. Бажигдалт-айдас. Утгагүй үг-тэнэгийнх.

Зочиг
Зочиг

Яагаад ийм байдаг юм бэ шударга бай тэмүүлэн сайдаа тушаалаа эргэн хар

Холбоотой мэдээ

Back to top button