Гадаадын иргэн бусадтай бүлэглэн мансууруулах бодис хилээр нэвтрүүлжээ
Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн И бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар, их хэмжээгээр нэвтрүүлсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал, есдүгээр сарын 16-ны өдөр холбогдох байгууллагуудын шалгалтаар “мөс” гэх нэршилтэй, 1 кг 35 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авчээ.
Уг хэмжээ нь ойролцоогоор 10 мянган хүний нэг удаагийн хэрэглээний хэмжээтэй тэнцэх аж. Хэрэгт холбогдуулан яллагдагчдад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан борлуулах, тээвэрлэх, дамжуулах, улсын хилээр нэвтрүүлэх зэрэг гэмт хэрэгт оролцохгүй байхыг иргэдэд анхаарууллаа.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Илрүүлсэн нь сайн хэрэг гэхдээ ямар шийтгэл оногдуулсан ахиад ийм хэрэг гарахгүй байхад чиглэсэ ямар арга хэмжээ авч байгаа нь нэн чухал.
Гэмт хэрэгтэнгүүдэд таатай орон бол монгол. Айх юмгүй орулж ирж байгаадаа.
Визний асуудал хүн ам цөөн, өргөн уудам нутагтай улсын хувьд хатуу хяналттай баймаар юм. Ороод ирсээ хойно нь яаж хяналт тавиад байгаа нь үнэндээ ойлгомжгүй, тодорхойгүй.
Хөөх манаихыг устгахаар шиидсиин болуу.тэд нар шиг язагнаж бга биш дороо шүү хянаж хараа хяналт саин бна улам саин харж шиитгэлээ гадаадиинхан шиг саижруулж бууддаг юмуу яадаг юм
Тэгэхээр одоо 1.35кг нь 100000000 хүнийг хордуулж мансууруулана гэцэн үгүү?.Ёое цайцийй хуулийн дээд хэмжээг оноох хэрэгтэй!.
Цагдаа л олж илрүүлэх юм даа. Шүүх прокурор нь найдваргүй гэцгээх юм. Монгол улсад хуулийн байгууллагууд Монгол иргэнээ бүх аюулаас цогцоор хамгаалдаг баймаар шүү.
Бусдад ийм юмыг санал болгож, анх удаа анх удаа хэрэглүүлж уруу татсан гайнуудыг хатуу шийтгэвэл таарна
Цааз өг.