Египетийн шүүх алдартай нэвтрүүлэгчид цаазаар авах ял оноожээ
Египетийн шүүх олон танигдсан телевизийн нэвтрүүлэгч Сара Халифа зэрэг 12 хүнийг хар тамхи үйлдвэрлэж, хууль бусаар худалдаалсан хэрэгт буруутган цаазаар авах ял оноосон байна. Сара гэмт хэрэгтэй холбоотой асуудлын талаар “Mission Impossible” нэвтрүүлгээрээ Египетэд олонд танигдсан юм. Шүүх Сара зэрэг 12 хүнийг нэгэн залууг хулгайлж, биед нь халдсан гэх өөр зүйл ангиар мөн таван жил хорих ял оноосон байна.
Тус улсын Аль Ахрам агентлаг мэдээлснээр албаныхан мансууруулах бодисын хэрэгтэй холбогдуулан 750 кг гаруй мансууруулах бодис, бодис үйлдвэрлэх түүхий эд хураан авсан байна. Мөн мансууруулах бодис үйлдвэрлэх лаборатори хэлбэрээр ашиглаж байсан хоёр орон сууц илрүүлж, галт зэвсэг болон сум хурааж авчээ.
Египет урьдчилж төлөвлөсөн хүн амины хэрэг, терроризм, мансууруулах бодисын наймаа, зарим хүчингийн хэрэгт цаазаар авах ял оноодог юм. Тус улсын Хүний эрх, эрх чөлөөний комисс мэдээлснээр 2025 онд Египет 541 хүнийг цаазаар авчээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайд л тохирох хууль бна даа. Дээр нь улсын хөрөнгө мөнгө завшигчдыг нэмчихвэл манай энэ хулгайчид нэлээд хорогдох байх даа.
Bidniig ylniihaar duuduulj yadyy amidruulj bgaa deed alban tushaaltan hulgaichdiig tsaazaldag bolgoè
Mongol hugjinu duu
Ямар ч ойлгомжгүй юм бичих цаазын ял гэсэнээ 5 жил ч гэхшиг
...Шүүх Сара зэрэг 12 хүнийг нэгэн залууг хулгайлж, биед нь халдсан гэх өөр зүйл ангиар мөн таван жил хорих ял оноосон байна...гэжээ
Харин тийн
Хар тамхи зарсан борлуулсан тээвэрлэсэн бол шууд цаазаар ав тэд ард түмнийг устгаж байгаа хорт хавдар
Найруулга зүйгээ цэгцэлмээ байнаа дүү хүү. Мэдээ нь уул нь хэрэгтэй л байх юм. Уншихаар авах юм алгаа.
Manai nogoo chingis xaan xar tamxi tatdag geed yariad baisan.iim vl bvtex xvmvvst arga xemjee avax xeregtei. Uxaan muutai uls duuraina.bi buruu gej bodoj bna.
Утга алга. Арай гэж уншлаа. Ойлгочоо аядлаа
Manaih hezee neg iim boloh yum bol
Утга зүй найруулга байхгүй ???? Ядаж CNN- с олигтойхон хуулаад бичиж сураарай. Сэтгэгдэл бичихэд АНХААХУУЛГА хэлжээ. Харин танай сайт мэдээнийхээ утга зүй найруулга алдагдсан, үндэсний эх хэл соёл боловсролд зохисгүй хайнга хандаж,олон түмэнд ийм утгагүй мэдээлэл хүргэж буй үйлдэлдээ ямар ч хариуцлага хүлээхгүй гэж бичих зүй ёсных уу?
Буяндорж гэдэг хун найруулга зуй гэдэг шинжлэх ухааны талаар мэдхиим байдгуй болтой