Хөндөх сэдэв: Ахмадууд ач зээгээ заавал харах, тэтгэврийн зээл авч өгөх албагүй. Тэд АТМ биш
Өнөөдөр аравдугаар сарын 1 буюу Олон улсын ахмадын баярын өдөр тохиож байна. Энэ оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 431 619 ахмад настан бий гэсэн судалгаа гарчээ. Үүнээс 286 385 нь эмэгтэй бол 145 234 нь эрэгтэй эзэлж буй юм.
Тэгвэл тэдгээр ахмадууд өнөөдөр сайхан амьдарч, эрхээ эдэлж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Учир нь сүүлийн 10 жилд буюу 2016 оноос хойш ахмад настны дундаж тэтгэвэр ₮645 мянгаар л өсжээ. Энэ нь дунджаар 3 дахин өссөн дүн хэдий ч инфляц 2016 оны сүүлчээр 1.3% орчимд байсан бол 2026 оны наймдугаар сарын байдлаар 12.5%-д хүрээд буй. Иймд инфляц болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй харьцуулахад ахмадуудын тэтгэврийн худалдан авах чадвар бодит байдал дээр сайжраагүй бөгөөд ахуйн зардлын дарамт өндөр хэвээр.
-Монгол Улсын 300 000 орчим ахмад тэтгэврийн зээлтэй-

Тэтгэврийн мөнгөн дүн өнгөн дээрээ гурав дахин өссөн мэт харагдавч, амьдралын суурь өртгийг тодорхойлогч, өдөр тутмын хэрэглээ болох талхны үнэ 2016 оноос хойш 2.5-2.6 дахин өссөн. Улмаар ахмадууд тэтгэврээ зээлж хүргэсээр байдаг. Дахин нэг тоо дурдвал, энэ оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 524 700 гаруй иргэн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бол тэтгэврийн зээлтэй 300 000 орчим ахмад бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ахмадуудын талаас дээш хувь нь тэтгэврийн зээлтэй амьдарч байна.

Олон улстай харьцуулахад Монголын ахмадуудын амьдралын чанар асар муу. Тухайлбал, Эрүүл мэндийн яам болон Геронтологийн үндэсний төв хамтран гаргасан судалгааны дүнгээс үзэхэд ахмадуудын 85.5-85.6 хувь нь суурь болон дагалдах 2-3 төрлийн архаг хууч өвчтэй аж. Үүнийг ангилан авч үзэх юм бол,
- Цусны эргэлтийн тогтолцооны өвчин 43.2 хувийг эзэлж байна. Үүнд артерийн даралт ихсэх, тархины цус харвалтын дараах өөрчлөлт, зүрхний багтраа өвчин,
- Хоол боловсруулах эрхтний өвчлөл 13. хувь, үүнд ходоод, элэг, цөсний архаг үрэвслүүд,
- Яс булчингийн тогтолцооны өөрчлөлт 8.6 хувийг эзлэх бөгөөд үе мөчний үрэвсэл (артрит), ясны сийрэгжилт бөгөөд ахмадуудын дунд хөдөлгөөний дутагдал, үе мөчний өвдөлт маш түгээмэл,
- Монгол Улсад бүртгэгдэж буй нийт хавдрын тохиолдлын 27 гаруй хувийг 60-аас дээш насны ахмадууд эзэлдэг аж.
Түүнчлэн нийгэмд өвөө, эмээ нар ач зээгээ харах учиртай гэх ташаа ойлголт бий. Мөн ахмадууд тэтгэврийн зээлээ өөрсдөдөө бус үр хүүхдэдээ зарцуулах нь элбэг. Улмаар ахмадууд тэтгэврийн зээлтэй, ач зээгээ сахисан гэрийн хүмүүс болдог. Үүний нөлөөгөөр нийт ахмадуудын 20.3 хувь нь сэтгэл гутралд өртсөн, 17.4-20 хувь нь ганцаардалд гүн автсан байдаг байна. Ахмадуудад зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ч ховор учир нийгмээс өөрийгөө тусгаарлаж эхлэх нь цөөнгүй аж.
Угтаа тэтгэвэр бол тухайн иргэний насаараа хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэл төлсний үр дүнд улсаас авч буй өөрийнх нь хувийн өмч, амьжиргааны цорын ганц баталгаа юм. Гэтэл хүүхдүүд нь аав, ээжийнхээ тэтгэврийг урьдчилан зээлүүлж, өөрсдийн байрны урьдчилгаа, машины төлбөр зэрэгт хэрэглэх нь манай улсад түгээмэл байна. Үүнийг олон улсад "эдийн засгийн хүчирхийлэл" хэмээн нэрлэдэг. Тэдэнд тулгардаг дараагийн нэгэн асуудал нь ач, зээгээ харах. Монгол Улсын гэр бүлийн тухай хуулиар "хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдруулах үндсэн үүргийг төрүүлсэн эцэг, эх нь хүлээнэ" хэмээн заасан байдаг. Өвөө, эмээ нар ач, зээгээ харж, хандаж болох ч зарим тохиолдолд татгалзаж өөрсдийнхөө хүсэл сонирхолын төлөө амьдрах хэрэгтэй юм.
Бид энэ асуудлаар ахмадуудаас тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм.
Ахмад настан1: Өөрийн үр хүүхдээс гарсан ач, зээгээ харж хандах хэрэгтэй байлгүй яах вэ. Гэхдээ зарим тохиолдолд өөрийн хүссэн зүйлдээ цаг гаргах хэрэгтэй юм шиг. Миний хувьд зав гарах л юм бол бүжгийн клубээ зорьж ирдэг болсон. Хөгшин надад үеийн хэдтэйгээ хөлсөө гартал бүжиглэх, хууч хөөрөх сайхан байдаг. Бүжиг бол хөдөлгөөн. Хөдөлгөөнтэй байж эрүүл байна шүү дээ. Хүүхдүүд маань ч миний санааг ойлгож дэмждэг болсон.
Ахмад настан2: Бидэнд байрны гадаах саравчнаас өөр цаг өнгөрөөх газар үгүй. Хүүхдүүд ажилтай учраас яалтгүй эмээгийн ажлаа хийх хэрэгтэй болдог. Боломж нь олдвол байрны хөгшчүүүлтэйгээ хэдэн үг солино. Гадуур залууст зориулсан төрөл бүрийн газар байхаас бидэнд зориулсан газар цөөн шүү.
Ахмад настан3: Манай хүүхдүүд миний сонирхолыг маш их дэмждэг. Амралт сувилалд их явуулна. Мэдээж ач, зээгээ харж хандаж хүүхдүүддээ туслах хэрэгтэй.
Үндэсний статистикийн хорооноос "Монгол Улсын нийт хүн амын 9.6 хувийг 60-аас дээш буюу ахмад настнууд эзэлж байна. Ахмад настнуудын 40.2 хувь нь эрэгтэй, 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна" гэж мэдээлсэн. Түүнчлэн нийт ахмадуудын 70.8 хувь нь нийслэлд, 29.2 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа юм байна.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэтгэврийн зээлийг нь аваад сурчихсан хүүхдүүд өөрсдөө ичих хэрэгтэй.
Ахмадууд ач зээгийнхээ эсрэг бослого гаргаж, жагсаал хийдэг сонин үзэгдлийн далд удирдагч нь Женко Баттулга ш дээ !
Тэр нохой л зээл хэн ч хүсээгүй байхад зээл тэглэж байж ийм утгагүй ичгүүртэй зүйл буй болгож бгаан, ёстой…….. хэлэх муу үг алга даа !
Тодорхой хэмжээнд үнэн. Ахмадуудын зээлийг тэглэснээр ахмадуудад "ер нь зээл авсан нь хожих юм байна" гэдэг бодол төрсөн байх шүү. Тэр зээл тэглэснээс хойш ахмадууд зээл авах нь эрс нэмэгдсэн
Төр засаг нь тэтгэврийг нь инфляцитайгаа уялдуулж нэмээч ээ!
Одоо үеийн залуус аав ээжийгээ банк шиг ашиглахаа больмоор юм.
Tetgevriin zeeleer baipny uridchilgaa hiidgiin bolioch e.
odoo ueiin zaluus denduu belbech, tetgevriin heden tugrugig ni hurtel shullana.
Буруу хүмүүжүүлж өсгөсөн өөрсдийн хүүхдүүддээ л наад үгээ хэл
Улс нь тэтгэврээр нь амьдруулж чадахгүй, залуус нь ажилгүй болохоор аргагүй шдээ.
Ажил хийе гэвэл ажлын байр зөндөө л байна. Залуус ажил голоод хийхгүй байна. 1 өдрийн 200,000 ₮-р цалинжуулъя гэхэд барилга дээр хүн ирэхгүй байгаа. Хадлангийн үеэр 1 өдрийн 200К гэхэд бас хүн олдохгүй байна гэж хөдөөний малчин 2025 оны намар ярьж байсан
Нийгмийн асуудал гэхээсээ илүү хувь хүний ухамсартай шууд холбоотой.
хүүхэд харуулах тал дээр яалт ч үгүй ажилтай хүүхдүүддээ тус болохоос өөр аргагүй.Монголд ясли байхгүй цэцэрлэг эрт тардаг
Инфляцын түвшний харьцуулалт
Үнийн өсөлтийн хурд буюу инфляцын хувьд авч үзвэл энэ хоёр он маш том ялгаатай байна.
• 2016 онд: Жилийн инфляц 0.7% буюу түүхэн дэх хамгийн доогуур түвшинд (зарим сард дефляцитай) байв. Барааны үнэ харьцангуй тогтвортой байсан үе юм.
• 2026 онд: 8, 9-р сарын байдлаар жилийн инфляц 12.5%-д хүрээд байна. Энэ нь төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, шатахуун болон дотоодын махны үнийн өсөлтөөс шалтгаалсан эрэлт, зардлын гаралтай өндөр инфляц юм. Тэхээр инфляци хэд дахин нэиэгдсэн байна вэ. 12,5 : 0,7 = 18 дахин нэмэгдсэн нь харагдаж байна даа.
зөв шүү дээ зээл авч өгдөг нь тэнэг байхгүй дээ өөрөө л хэрэглэнэ биз дээ хүүхдээ ч өөрөө өсгө гэж хэлэх эрхтэй байх ёстой шүү
Хүүхдүүд нь нэхээд зовоож байгаад л авчихдаг юм шүүдэг тэрээр л ахмадын асрамж маш чухал байна
Хүүхдүүд нь зовоож нэхсэн ч "би өрөнд орохгүй ээ. Та нар насанд хүрсэн улс, өөрсдийгөө тэжээ" гээд сууж байх хэрэгтэй
Mongold ahmad nastnaa hundeldeg yos gej baihaa boliod udaz. Zaaval ach zee harah yostoi yum shig surtsilahaa bolilgui
Ene odoo barag surtsilgaa bolloo shd, dotroo l учраа олох хэрэгтэй.
Ахмадуудад зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх төвүүдийг дүүрэг бүрт барьж өгөөч!!
Хамгиин гол нь өдөр өнгөрүүлэхэд биш асрамжийн төв хэрэгтэй байна шүү
Тэтгэврийн зээлийг өгдөггүй бол хэрэгтэй, сар сард хоол эм өөр чухал зүйл ундрахаар гар дээрээ юу ч үгүй суух хэцүү биз дээ
Тиимээ олон жилээр зээл олгодог болсон нь ахмадуудыг бүр алаад хаялаа даа
Заассс, хүн хүн, айл айл өөр за.
eh survalj ni haana bgam bol, unen l heljee. Ene hotod ch tiim gazar alga.
Ene bol unen shuu. Minii eej hurtel zunduu zovooj bgaа харагддаг.
Тиим учраас л улсын ахмад настны асрамж хэрэгтэй байгаа юмдаа
Хамгиин чухал хөндөх сэдэв бол ахмадын асрамжийн төв байртай байх нь чухал орон гэргүй айлд хорогдож байгаа ч юмуу хүүхэд дээрээ дараа болж байгаа хөгшид зээл авч өгөхөөс өөр арга байхгүй болдог
Хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа хөгшид үнэхээр дарамттай амьдардаг юм шүү хаягыг нь дагахгүй бол орон гэргүй хүн хайчих билээ дээ гадаад орнууд шиг асрамжийн сайхан төвтэй бол тэнд очоод тайван амьдардаг болохсон доо хүргэн бэриин аяыг дагаж бүлтгэнэж л амьдардаг нь олон шүү
Өөрмдиинхөн асуудалшдэээ зэээл авах авахгүы
Өвөө эмээ нар бол ач зээ, үр хүүхдүүдийн саалийн үнээ юм аа. Юу ч үгүй болтол нь шувтрана. Хөгшчүүл миний хүү охин ав ав л гэнэ хөөрхийс
Улстөрчид байсан хүмүүсийн ба одоогийн улстөрчдийн хүүхдүүд эцэг эхээрээ бүрэн тэжээлгэдэг.
Энэ одоо төлбөртэй жагсаал юмуу атм биш ч гэх шиг хэнийг хэний эсрэг тавиад яг ямар зорилготой юм хүүхдүүд нь мөнгийг нь авчихдаг учир тэтгэврийг нь нэмэхгүй гэсэн санаа юмуу? Тэгж тэтгэврээр нь байр машин авдаг тэрэнд нь хүрдэг тэтгэвэр гэж хаа ч байгаан тэгээд ч хөгшчүүлээсээ мөнгө авдаг хүүхдүүд бараг байхгүйдээ байсан ч цөөн биз.
Үр хүүхэд ач зээгээ харахгүй яахын, үр хүүхэддээ өгөхгүй хэнд өгөхийн энэ бол тухайн гэр бүлийн асуудал битгий айлын амьдралд хошуу дүрцгээ, ахмадууд битгий хэл гэрээрээ ажил хийж цалин аваад амьдралд хүрэхгүй байгааг хүн бүр мэдэж бгаа. Яагаад амьдрал хүнд болсныг бүгд мэдэж бгаа.
za yaahaw de ahinaad l hvvhed haruulj baigaa aaw eejuuded l buruu bgaamsd. vdeed yawuul.