УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар нарын хэрэг шалгалт эрчимжсэн нь С.Амарсайхан ажлаа өгсөнтэй холбоотой юу

Хураангуй

  • Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэх үндэслэлээр яллагдагчаар татав
  • Х.Нямбаатарын сургуулиасаа түр ирэхдээ "суллуулсан" Т.Даваадалай нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
  • Мөн өнгөрсөн гуравдугаар сараас хойш 12 жил хүртэлх хорих ялтай "Үндэсний эв нэгдлийг бусниулах" зүйлчлэлээр шалгагдаж байгаа "Херо"-гийн Б.Баатарт хилийн хориг тавив.

Дэлгэрэнгүй

Дээрх гурван хүнд холбогдох хэргүүд өнгөрсөн хавар хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Харин эрчимжсэн огноо нь С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдын суудлаа өгч, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын 30-ийн тал Н.Учрал нарын 38-ын талтай түнжин муу үед ийн таарав.

Хэрэг шалгалтын процессыг нь дурдвал,

Нэг. ₮6.6 тэрбумыг угаасан гэх хэргээр Т.Даваадалайг гурван сар орчим саатуулсан. Саяхан Х.Нямбаатар наадмын өмнө эх орондоо ирж хэд хонохдоо нэгдүгээр орлогчоор нь ажиллаж байсан Т.Даваадалайгаа "суллуулаад" буцсан. Улмаар АТГ-аас Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай болон эхнэрийнх нь дүү Н.Билгүүн нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

83 хоног саатуулагдаад суллагдсан Т.Даваадалайг,

  • ЭХ-ийн 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах
  • ЭХ-ийн 18.6 дугаар зүйл.Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй.

Т.Даваадалайн хэргийн өрнөлийг ЭНД дарж унших боломжтой.

Хоёр. Т.Даваадалай нарын холбогдсон уг хэрэгтэй холбогдуулан Хотын дарга асан Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар АТГ-аас яллагдагчаар татсан байна.

Гурав. АТГ-т зургаа, ТЕГ-т нэг зүйл ангиар шалгагдаж буй Херо-гийн Б.Баатарт хилийн хориг тавьжээ.

Б.Баатарт холбон шалгаж буй хэргийн процессыг ЭНД дарж унших боломжтой.

Л.Оюун-Эрдэнийн ах, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал  Б.Баатарыг өдгөө АТГ, ЭЦА, ТЕГ-аас Эрүүгийн хуулийн нийт долоон зүйл ангид хамаатуулан шалгаж буй. Хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн огноо нь өнгөрсөн гуравдугаар сар.

Тодруулан хэлбэл, түүнийг Увс аймагт "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн зурагтай явахад нь ТЕГ-аас шалгаж буйгаа илэрхийлсэн ба даруй "Монгол хаан" жүжгийнхээ гэрээ зурах ажлаар Голланд улс руу явж, сар орчмын өмнө эх орондоо ирсэн. Ерөөс хилээр орж ирмэгц баривчлах нюанс байсан ч  "Broadway"-д тоглогдох сонгон шалгаруулалтад "Монгол Хаан" жүжиг тэнцэж, дэлхийд нэрээ гаргасан агуулгаар түр азнаад байсан. Гэтэл С.Амарсайханыг ажлаа өгч Г.Тэмүүлэн авмагц түүний хэргийг шалгах процесс эрчимжиж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилээр гарах эрхийг нь хязгаарлав.

Гэхдээ, шүүхийн тоймд дурдагдсан агуулгаас харахад түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 19.9 Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйлчлэл дурдагдсангүй. Херо энтертайментийн эзэмшилд буй Гэрэгэ тауэрын 14, 15 давхартай холбоотой агуулга дурдагджээ.

Тухайлбал, "Нийслэлийн прокурорын газраас яллагдагч “Херо”-ийн Б.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг шүүх 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ. Шүүхээс түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн" хэмээн дурдагдсан байна.

Дээрх хэргүүдийн үргэлжлэх нюансыг бид эргэн мэдээлсээр байх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ новшнуудыг одоо байх ёстой газарт нь аваачиж хийх хэрэгтэй бүр яаралтай.Ашгүй хамгаалагч хулгайч сайд нь суудлаасаа буулаа хөрөнгө хураах хуулиа ч гэсэн яаралтай батлуулах хэрэгтэй байна.

Эрдэнэ
Эрдэнэ

Зөв шүү дээ Амарсайхан гал хам нь юм чинь зайлуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Самарсайхан Даваадалайг сулалсан өөрийг нь шалга

Zochin
Zochin

Амарсайхан !!!!!!!!!

Зочин
Зочин

Маш зөв

Зочин
Зочин

Хулгайч нараа шалгах нь хүртэл нам, фракцаас хамаардаг ? Энэ бол Монгол төр дампуурсаны тод гэрч !

Ухралт Төсөлийг гацааж зогсоосон буруутай
Ухралт Төсөлийг гацааж зогсоосон буруутай

Хайран Түгжрэл Хорт утаа бууруулах Туулын Замыг Лалрын пздаа Ухралт новш Зтгсоож 500 тэрбумын өрөнд охуулаж алдсан.ЗГ хурдан огцроод бүгд шоронд орох ёстой.Пздаа ухралт 100% хариуцлага үүрэх ёстой.пздаа

Зочин
Зочин

Хариуцлага тооц.

Баагий
Баагий

Даваадалайд дур мэдэн их мөнгө шилжүүлэх эрх дутна.Харин Нямбаатрын зөвшөөрөлтэй эзгүй үeд нь шилжүүлсэн байж мэднэ.Гол эзэн Нямбаатар.

Зочин
Зочин

Ter Amarsaihan hulgaichiig shalgaach hujaa stustai sdag ih ym bga da buzar s#a

Зочин
Зочин

Samarsaihan ih gatsaa chudur bolj baij dee

Чимэг
Чимэг

Бусдын нэр барьж, үнэн худал нь тодорхойгүй элдвийн зүйлсийг эрээчих болжээ.

Зочин
Зочин

Элбэгдоржэпштейны захиалага

Нямбаатар нь байна оо..
Нямбаатар нь байна оо..

Яадгийн ацнуудаа чаддаг юм бол тануус над шиг шааж сур. Чадахгүй бол чацага царайлаад хуцалгүй дуугүй байцгаа.

Зочин
Зочин

хууль шүүхийн процесс хүний царай харж хошин шог тавихгүй төв шударга байж чадахгүй эмгэнэлтэй юм

Номт Ширанад Нямын Цэнд.
Номт Ширанад Нямын Цэнд.

МАН -ынхны сандал суудал булаалдах алаан яг л Хятадын коммунист намын фракц бүлгүүдийн цуст өрсөлдөөний загвараар яваад байх шиг. Тэд байнга л халуун бүл дотроосоо ДӨРВИЙН ДЭЭРЭМЧИН хайж олоод, заримыг нь цаазалж, заримыг нь шоронд хийж шинэ ДЭЭРЭМЧДИЙНХЭЭ замыг засдаг даа.

Zochin
Zochin

Авилгалд идэгдсэн энэ улсыг яана даа, бүгд танил тал найз нөхөд, хамсаатангуудаа дээш гаргаж, хулгай хийлгэнэ, баригдвал өмгөөлж хамнаална, төрийн албанд бгаа хүн болгон хулгаяч, худалчууд бна даа, монгол сэхэхээргүй л болж бна даа, Нефалдах л хэрэгтэй байна, даанч чадахгүй юм дөө????????

Зочин
Зочин

АЛУУРЧИН ЖЭНКО БАТТУЛГА ДАНХ ОЮУНЭРДЭНЭ ХУЛГАЙЧ З.ЭНХБОЛД ХААНТАН ХҮРЭЛСҮХ АГУУ ЭЛБЭГДОРЖ АЛИА АЛТАНХУЯГ ЭС ҮЙЛДДЭГ АЛТАНГЭРЭЛ АВИЛАГЧ АМАРСАЙХАН МӨНГӨ УГААГЧ ЖАВХЛАН ГЭЭД ЖАГСААЛТ ХӨВӨРНӨӨ
ЭДГЭЭР ГОЛ ДҮРҮҮДИЙГ ХЭЗЭЭ Ч ШАЛГАХГҮЙ ШОРОНД ХИЙХГҮЙ ДАРХЛААТАЙ ХҮМҮҮС АЖЭЭ

Зочин
Зочин

Гадны санхүүжилт, Харбины гэрээ,20 сая доллар,
хил орчмын газрыг зарсан, улсын авто замыг хувь компанид зарсан, туслухуудынх нь дансанд 1.6 их наяд хадгалсан, 500 тэрбумийг Туулын хурдны замд шилжүүлсэн. 125 их наядыг 4 жтлд үргүй зарцуулсан ,гадаадад их хэмжээний валют угааж шилжүүлсэн нь тодорхой болсон хулгайчуудтай шүүх нь шударга шийдвэрлээсэй

Холбоотой мэдээ

Back to top button