УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Даваадалайд авсан цагдан хорих арга хэмжээний хугацаа нөгөөдөр дуусна

Нийслэлийн Засаг даргын I орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих хугацаа нөгөөдөр буюу долоодугаар сарын 22-нд дуусна. Тодруулбал, прокуророос гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг өнгөрсөн сарын 22-ноос нэг сараар сунгаж шийдвэрлээд буй.

Шүүхээс Т.Даваадалайгийн хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх үндэслэл арилаагүй гэж үзэж байгаа юм.

Түүнийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Эргэн сануулахад, Т.Даваадалайг дөрөвдүгээр сарын 25-нд ЭЦА-наас гэрт нь нэгжлэг хийж, 27-нд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон. Түүнийг, эхнэрийнхээ болон эхнэрийнхээ үеэл дүүгийн үүсгэн байгуулсан ААН-д ₮5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д ₮709 сая, түүнчлэн эхнэрийнхээ 50 хувь эзэмшдэг ААН-д ₮47.9 сая, нийт ₮6.6 тэрбумыг угаасан байж болзошгүйгээр шалгасан. Улмаар тавдугаар сарын 22-ны өдөр нэг сарын хугацаатайгаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нямбаатар луйварчин зүгээр байгаа бордюр, явган замын хавтанг хуулж солиод их мөнгө унагадаг байсан. Сүүлдээ даварч бонд гарган ард иргэдийг өрөнд оруулж байгаад мега, том төсөл нэрээр хужаа нартай хамтарч хонжоо олдог болсон. Олон том том төслүүдээс өнөөдөр амжилт олсон нь нэг ч алга. Түүнийг хамтрагчидтай нь шоронд хийх хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нямбааг яллахгүй байгаа нь манай шүүх, АТГ, прокурор цагдаа авилгалд идэгдсэнийг харуулж байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэгээд яагаад барихгүй бгаа юм. Ккк худлаал байх нь дээ

Зочин
Зочин

Цагаадаад наачнаа энэ улсад ер нь хууль бна уу

Зочин
Зочин

Суллаад шагнаад явуулаач. Авилагжсан шүүхчид

Зочин
Зочин

Одоо наад хүнээ гаргаачээ

Aрай арай ялаа авдаггүй юмуу
Aрай арай ялаа авдаггүй юмуу

Нямкаг бас яах гэж бна

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Гарж яваал 7 жилийн дараа иргэнд ирхэд хэрэгсэхгүй болдог тийм хууль бас бна аа бна

Зочин
Зочин

Хятадаар ус цас шиг урсгадаг залуу гэлүү ?!

Холбоотой мэдээ

Back to top button