Х.Нямбаатарыг тойрсон баривчилгаа, хэрэг шалгалтын өрнөл

Хотын дарга асан Х.Нямбаатар ажлаа өгөөд яг нэг сарын хугацаа өнгөрч байна. Түүний томилсон, гар нийлэн ажиллаж байсан хүмүүсийн зургаа нь АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд дөрөв нь цагдан хоригдож байна.
Нэг. Засаг даргын I орлогч асан Т.Даваадалай
Цагдан хоригдоод нэг сарын хугацаа өнгөрч байна. Түүнийг, эхнэрийнхээ болон эхнэрийнхээ үеэл дүүгийн үүсгэн байгуулсан ААН-д ₮5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д ₮709 сая, түүнчлэн эхнэрийнхээ 50 хувь эзэмшдэг ААН-д ₮47.9 сая, нийт ₮6.6 тэрбумыг угаасан байж болзошгүйгээр шалгасан. Улмаар нэг сарын хугацаатайгаар цагдан хорьж, өмгөөлөгч нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн ч хүлээн аваагүй. Сүүлд түүний цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сунгах хүсэлтийг прокуророос хүргүүлж, шүүх хангаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр зургаадугаар сарын 22-ны өдрөөс нэг сарын хугацаагаар сунган шийдвэрлэсэн юм. Цагдан хорих хугацаа |2026.07.22|-ны өдөр дуусна. АТГ-аас өгсөн мэдээллээр Т.Даваадалай, Н.Билгүүн нарын хэрэгт хамаарах Нийслэлийн төсөл хөтөлбөрийн 30 дансны ₮2.6 их наядыг царцаасан байна.
Шалгагдаж байгаа хэргийн зүйл анги, яллах заалт: Эрүүгийн хуулийн 22.1-1 | Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хоёр. Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалай
Т.Даваадалайн төрсөн дүү Т.Мөнхдалай нь "Улаанбаатар метро" төслийн даргаар ажилладаг. Тус төслийн яг одоо явагдаж буй нээлттэй тендерт өрсөлдөж буй гурван монгол компанийн нэг нь 2024 он хүртэл Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан юм. Уг асуудалтай холбоотойгоор Т.Мөнхдалайг АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар баривчилж, үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Түүнийг цагдан хорих хугацаа |2026.07.04|-ний өдөр дуусна.
Шалгагдаж байгаа хэргийн зүйл анги, яллах заалт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг тус тус үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.
Гурав. Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэр, түүний нөхөр Б.Өсөхбаяр
Х.Нямбаатарын Нийслэлийн Ерөнхий архитектороор томилсон Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж буй. Тэгвэл түүний нөхөр Б.Өсөхбаярыг |2026.06.05|-ны өдөр 30 хоногоор цагдан хорих шийдвэр гарсан байна.
Эргэн сануулахад, Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүйгээр АТГ-т шалгагдаж буй талаар манай редакц мэдээлж байв. Сүүлд НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж "Хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг. АТГ шалгаж байгаа" гэх мэдээллийг өгсөн билээ.
Ч.Төгсдэлгэрийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиар шалгаж буй. Харин түүний нөхөр Б.Өсөхбаярыг ямар зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Дөрөв. 48 цаг хоригдоод суллагдсан Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан Б.Саранцэцэг
НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Б.Саранцэцэгийг Кибер гэмт Кибер, гэмт хэрэгтэй тэмцэх газраас 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон. Зүйл анги нь Эрүүгийн хуулийн 26.1 Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг. Энэ нь дийлэнхдээ мэргэжлийн хакерууд цахим орчинд халдсан, бусдын мэдээлэлд нэвтэрсэн тохиолдолд зүйлчилдэг хуулийн заалт байсан. Өдгөө түүнийг гадуур шалгаж байгаа гэх мэдээлэл буй юм.
Тав. Туулын хурдны зам бус Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотойгоор саатуулагдаад суллагдсан Б.Сэргэлэнбаатар
НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, Үнэн ба зөв намын ЕНБД Ш.Мөнхсайхан нар “Професионалстрой” компанийг хамтран эзэмшдэг6 “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд 230 гаруй тэрбум төгрөг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй авсан байж болзошгүй агуулгаар АТГ-т шалгагдаж, 72 цаг саатуулагдаад суллагдсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа гадуур үргэлжилж байна.
Ташрамд өгүүлэхэд, Х.Нямбаатарын Хотын даргаар ажиллаж байсан хугацаа буюу 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийн талаарх УИХ-ын Ерөнхий хяналтын сонсгол хоёр хоног болж өнгөрлөө. Сонсголд голлох дүр Х.Нямбаатар өөрөө ирсэнгүй, сонсгол зохион байгуулахаар санаачилсан гишүүд нь ч хуралд ирсэнгүй. Ер сонсгол гэхээс илүү танилцуулга аятай, хүчээр хоёр өдөр болгон сунгаад татчихсан мэт унтаа байдалтай, халуц өрнөлгүй болсон юм.
Тус агуулгаарх тойм мэдээллийг дараах линкээс унших боломжтой.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Шалгах ёстой бол шалга, гэхдээ нотолгоогүйгээр хүнийг яллачихаж болохгүй
Ажил хийдэг хүн рүү хамгийн их дайрдаг нь манай улс төрийн нэг муухай зуршил болчихлоо
Хотод ажил хийсэн хүн болгонд дайсан олддог юм байна
Хотод нямбаатар ажил хийгээгүй дээ малаа
Нямбаатар дээр нотолгоо олдохгүй болохоор тойрч дайрч байгаа нь илт байна
Шалгах нь зөв, гэхдээ шалгаж байгаа нэрээр олон нийтийн өмнө ялтан болгож болохгүй
Нямбаатарыг өмөөрөхдөө биш, зүгээр л баримтгүй гүтгэлэгт итгэхгүй байна
Яг өөрөөс нь авлига, тендерийн баримт гарсан юм байна уу, байхгүй бол зүгээр л хар пиар
Numbaatariig yamar ch uneer hamaagui harluulah gesen ayas ene medeenes medregdej baina
Shalgalt duusaagui baihad ingej niigemd buruu oilgolt turuuleh ni ooroo hariutslagagui yavdal
Хотын ажил ингэж явсан бол хариуцлагаа ч бас хамт үүрэх ёстой шүү дээ
Томилсон хүмүүс нь бүгд асуудалд орж байхад өөрөө ямар ч хамаагүй юм шиг сууж болохгүй
Нийслэлийн мөнгө тоглоом биш, нэг бүрчлэн шалгаж үнэн мөнийг нь гаргах хэрэгтэй
Сонсголд өөрөө очихгүй байгаа нь хамгийн том асуулт байна даа
Хотын төсөв гэдэг хэдэн даргын халаас биш шүү
Дарга нарын ойр тойрныхон баяжаад иргэд нь түгжрэлдээ шатдаг тогтолцоо дуусах хэрэгтэй
Шалгалт нэрээр хэд хоног шуугиулаад мартуулахгүй байхыг харъя
1-нь ажтл хийх гэхээр л хэсэг ховдогууд тойроод авдаг муухай заншилтай болоо юу.
1-нь ажтл хийх гэхээр л хэсэг ховдогууд тойроод авдаг муухай заншилтай болоо юу.
Shuuh togtoogoogui bhad neg huniig buh yumiin ezen bolgoj harluulah arai l ert baina
Tomilson hun bolgonii aldaa bur darga deer shuud ochdog gej oilgovol tur ajillahgui bolno shuu
ATG shalgaad unen hudliig ni togtoog l dee, odoo bol zugeer l taamag ih bn
Nyambaatar deer hamag buruug ovooloh gej yarchihval jinhene buruutai humuus ni sugarah vii
Barimt ni todorhoi bol yari, harin zugeer hamaatuulaad dairah bol arai oor asuudal
Hunee shalguulj bolno, gehdee shuuh shiidver garaagui bhad yal ogson yum shig bichih hereggui
Ene medeeg unshaad harahad barimt shalgalt 2 ni duusaagui l yum bn, yagaad shuud dugnechihdeg yum
Нянгар өгөр хулгайч энэ улс хууль цаашгүй юм шиг тарвалзсан. Хүрэлсүх хулгайчыг суудлаас нь буулгаж арга хэмжээ авахаас нааш энэ улс оронд хулгай авилга байсаар л байх болно