Өрнөл: ₮6.6 тэрбумыг угаасан гэх хэргээр 83 хоног хоригдоод суллагдсан Т.Даваадалай
6.6 тэрбум төгрөгийн хахууль болон мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нийт 83 хоног хоригдоод, хилийн хоригтойгоор суллагдав. Энэ хугацаан дахь хэргийн өрнөлийг хүргэе.
Т.Даваадалай Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор томилогдохын өмнө төрийн байгууллагад ер ажиллаж үзээгүй. Ажлын туршлагаас нь харвал 2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч, засварын хүлээн авагч, машинч, засварын инженерээр гараагаа эхэлж, сүүлд “Бодь” группийн R&D төвийн даргаар дөрвөн жил ажиллаад Х.Нямбаатарын дэргэд очсон намтартай нэгэн. Хөрөнгө орлогынх нь мэдүүлгийг сөхөн харвал,
- Өөрийн орлого: 2024 онд ₮525 сая | 2025 онд ₮93 сая
- Гэр бүлийн орлого: 2024 онд ₮201 сая | 2025 онд ₮262 сая
- Орон сууц, барилга, байгууламжийн үнэ: 2024 онд ₮1.2 тэрбум | ₮1.4 тэрбум
- 2024 онд автомашингүй хэмээн мэдүүлж байсан бол 2025 онд ₮65 саяын үнэтэй "BYD Song plus" загварын автомашинтай хэмээжээ
- Мөн 2025 онд ₮15 саяын үнэ бүхий үнэт эдлэлтэй, ₮200 саяын авлага, ₮2.1 саяын хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байна.
Харин хувьцаа эзэмшдэг компанийн тухайд,
2024 онд: Дава Бизнес Консалтинг ХХК ХХК, Анка Урбан Инженеринг энд Дизайн ХХК ХХК, Нью Эй Би Интернэйшнл Солюшн ХХК ХХК,
2025 онд: Дава Бизнес Консалтинг ХХК ХХК, Нью Эй Би Интернэйшнл Солюшн ХХК ХХК
#Хотын даргын нэгдүгээр орлогчоор 1.7 жил ажилласан Т.Даваадалай яагаад баривчилж, ажлаас нь чөлөөлөхөд хүрсэн бэ?
|2026.04.25| ЭЦА-наас Т.Даваадалайгийн гэрт нэгжлэг хийж, 27-нд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон. Түүнийг, эхнэрийнхээ болон эхнэрийнхээ үеэл дүүгийн үүсгэн байгуулсан ААН-д 5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д 709 сая, түүнчлэн эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг ААН-д 47.9 сая, нийт ₮6.6 тэрбумыг угаасан байж болзошгүйгээр шалгасан.
|2026.04.29| Хотын даргын нэгдүгээр орлогчийн ажлаа хүлээлгэн өгөв.
|2026.05.22| АТГ-аас түүнийг гэмт хэргийн нотлох баримтыг устгах, дахин гэмт хэрэг үйлдэж, гэрч, хохирогч зэрэг бусад хэргийн оролцогч нарт нөлөөлж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд хүргүүлснээр нэг сарын хугацаатайгаар цагдан хорих болов.
|2026.05.29| АТГ-аас Т.Даваадалай, Н.Билгүүн нарын хэрэгт хамаарах Нийслэлийн төсөл хөтөлбөрийн 30 дансны ₮2.6 их наядыг царцаасан тухай мэдээллийг олон нийтэд өгсөн юм. Мөн эл өдөр Т.Даваадалайгийн өмгөөлөгчийн зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй.
|2026.06.03| Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг АТГ-аас саатуулж, |2026.06.04|-нд нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргав.
|2026.06.17| Т.Даваадалайгийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэв.
|2026.07.23| Т.Даваадалайн цагдан хорих хугацааг дахин 15 хоногоор сунгав.
|2026.08.04| АТГ-аас Т.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.А-ийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хийх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны 4 сарын 9-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, мөнгө угаасан гэх мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн.
|2026.08.07| Үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих хугацаа |2026.08.06|-ны өдөр дуусаж, маргааш нь буюу энэ сарын 07-ны өдөр суллагдсан байна. Ингэхдээ Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч сулласан юм. Одоогийн байдлаар прокурорын байгууллагаас түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хараахан хүргүүлээгүй байна.
Түүний холбогдсон хэргийн хуулийн заалт, ял шийтгэл
22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах
1.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
- 2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;
- 2.2.байнга тогтвортой үйлдэж;
- 2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийгэмд ийм их сенсаац тариад ял авсан нэг ч цаган захтан байхгүйг монголнууд бүгд мэднэ энэ бол худлаа шоу шүү.Одоо Даваадалайг харааж зүхэж идээч уугаач хулгайчаар нь цоллож байна Бадамжунайг нээг их сүр хүчийг үзүүлэн гарыг нь гавлан онгоцоор ачиж ирсэн цагаан захтнууд шоронд хоригдохоороо инээхээс бусад эмгэг өвчтэй болдог бичигдээгүй жаяг тогтсон.Жирийн иргэн бол өдийд хүүрээ тараалгаж ялаа авсан байгаа Баабар нэгэнтээ хулгайч нь хулгайчаа бариарай гэж мааш чанга орилдог гэж үнэнгий нь өчсөн энэ хэрэг ингэсгээд замхрана хариуцлага нэхэх нэг ч лалар байхгүй.Тэгээд ерөн бол монголын төрд томоохон албан тушаалд очингуутаа мөнгө хулгайлах гэж л очдог юм байна иргэдийхээ боломжоор зөвхөн хар амиа хичээсэн бодлого бариад манийгаа туйлдуулж жинхэнэ уланд аваачиж байгаа энэ заваарсан тогтолцоог өөрчлөх цаг нь болжээ бысда гэж.Үүний тулд бид яах ёстой билээ нэгдэж тэмцэх үнэн тэнэг ард түмэн үхэрнээсээ долоон дор тэнэг мулгуу юм даа хөөрхий иргэдээ ядуу зүдүү байлгах нь эрх баригчдад ашигтай.
Арай шунаж том үмхээд түүндээ хахчихаж дээ. Бага багаар үмхэж сайн зажилж залгидаг ахмад үеэсэээ сурахгүй дээ
Хатуу чанга шийтэгж яллах хэрэгтэй өлөн хулгайчуудг үгүй бол дараагийн өлөн новшнууд шүлсээ гойжуулад орж ирнэ..энэ новшг хатуу шийтэг
Энэ цүнх бөгсчин халзан хиимэл хамарт хоёрт өлөн лалруудын хөрөнгииин хураагааад малын хулгаачуудтай хамт олон жилииин ял өг
6.6 тэрбум татвар төлөгчдийн мөнгө 83 хоногоор л хязгаарлагдмал дуусах байх даа ганц Даваадалай идээгүй нь ойлгомжтой МАН авлигчид хулгайчид ард нь байгаа нь ойлгомжтой тэгээд л авлигжсан шүүхээр ороод л төрийн албанд томилох эрхийг нь хэдэн сараар хасаад д дуусна даа энэ төрд итгэх итгэл аль эрт алдарсан
Хэрэг олдохгүй, эхнэр болсон хүүхний тендертэй холбож баахан шалгасан. Нотолгоо байхгүй. Үсээ засуулсан гэж буруутгасан гэсэн үү. Энхбаярыг онгоцоор ном зөөсөн гэж ял өгсөн билүү
Ямар мундаг юм бэ. Ямар азтай золиг вэ.
За одоо ийм мэдээллүүдээ бичихгүй болчихвол зүгээр юм доо. Угаасаа шийтгэлгүй хэргүүдийг нуугаад ядуу ард түмнийхээ сэтгэл санааг амар байлгамаар юм. Худал хуурмаг бүхнийг сонсох тусам нийгэм эвдэрч байна, амьдрахад улам хэцүү болж байна шүү дээ. Одоо наад хүн чинь хулгайлсан мөнгөөрөө жаргаад л явах байлгүй.
awgain IREE YU? HAYAD ALGA BOLSONUU?
Худлаа л шалгаж бна гэх юм бушуухан буруутай бол шийтгээд буруугүй бол цагаатгах хэрэгтэй
Хахаасаа даа
Хүн шоолсны хариуд тусгай албанд элсүүлнэ их гоё өөд нь татнаа л гэсэн 8 жил өнгөрчээ Худлаа үлгэр бсан юм шив дээ
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
хийсэн хэрэггүй юм чинь суллаач
Самарсайхан саадтохиролцсон нямбаотой
хууль зүйн сайд асан Тэмүүжингийн сайн дүү гэгддэг хүүхэнтэй ямар адилхан юм бэ,
Угаасаа ойлгомжтой л юм байна
хахуулиа сайн төлцөн л дөө энэ , торгуулиад л салах биз
Иргэн
Ийм бхад бухимдахгүй зэвүүцэхгүй бхын арга алга . Ингээд өчнөөн тэрбум их наядаар нь идсэн том том хулгайчууд хэдхээн сар торгууль төлөөд хуулийг уландаа гишгэж бна . Ийм бж болох уу. Угаасаа дандаа игнэнэ . Болиочээ хууль шүүхийнхэн хэзээ ийм балиар бдлаа зогсоох юм бэ .Авилга хэрээс хэтэрлээ Хамаг хөрөнгий нь хурааж өгөх ёстой ялы нь өгөөч гэж ард түмэн шаардаж бна
УСНААС ХУУРАЙ ГАРЧ СОЛОРУУЛНА ДАА ХАРЖ Л БАЙГААРАЙ
Хэдэн тэрбумаар нь гударчаад бхад гударсан мөнгөний 1 хувиар нь торгодог алиа хуультай 1 гар утас туусан хүн нь шоронд шаадаг сонин
MAN ii hulgaich zolbinguud
5,4 тэрбумын хахууль авч, эхнэр дүүгийнхээ компани луу их хэмжээний мөнгө шилжүүлж байхад шийтгэл ердөө л энэ үү.
Хөрөнгийг нь хурааж шийтгэж хорих ёстой доо
Торгоод болчихдог юм уу. Даваруулж байна даа
Энэ бузрын зальтай ханаж заддаггүй өлөн том жижиг намчин поп олон дүрт монголын хөгжлииин иргэдииин боломжиииг тоногч шимигч хорхойнуудыг хужаагииин хууль л яг таарна тэгжжээл монгол хөгжих юм гэдэг үнэн юмдааа
Худлаа л сенсацлаад бхаар хөрөнгийг нь хурааж шоронд нь хориоч...чадахгүй л дээ тэгээд л бие нь муу гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж хэлээд л зугтана
huuli uilchlehgui baihaar huulias deeguur gej oilgoh uu esvel manai huuli dooshoo gesen ug uu ? huuliig doromjoh yum daa hulgaichuud n
1-р орлогч ингэж байгаа юм чинь хотын мэр , тэгээд цаашилбал ойлгомжтой хулгайч нар шийтгэхгүй яагаад суллаад байдаг юм...
Гаргаад байхдаа яадын
Түмний олон тэрбум төг хулгайлсан энэ хужаагын шээс юу юу гээд байлаа, Улаанбаатарчуудын өмнөөс нь ажил хийх гэхээр хийлгэхгүй юм гээд хуцаад байсан тэгсэн авгай хүүхэд хамаатан садангаараа нийлжуугаад 6 н тэрбум хулгайлсан байгаамдаа
Hamt idchiddeggvi l yum bol ulsiig hohirilgv bolgon butsaad turiin Albany machinist ch hiih erhgv shd ajil Alban tusgaalaa urwuulan ashiglaj ulsad iheehen hemjeenii hohirol uchruupsan ni togtoogdsoor baital hedgen sar horiod l ham tarigch ni huuliig gullible bolgood l chuluuchij boldiimvv tegvvl ene ulsad huuli...yerenhiilegch yerenhii said ih hurling darga....nar bgaad yadgii
Зохион байгуулалттай нь тод.байна.Нямбаатар төсөв захиран зарцуулагч Түүнд мэдэгдэлгүй шилжүүлэг хийх боломжгүй.