Top StoriesХэргийн мөрөөр

Хэргийн мөрөөр #2: Б.Баатарыг ТЕГ-т 12 жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж, ЭЦА дахь хэргүүдийг АТГ-т нэгтгэжээ

Агуулгын хураангуй

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатарт холбогдуулан шалгаж байгаа хэргийн процессын талаарх хоёр дахь цувралаа уншигч танд хүргэж байна. Сар орчмын өмнө түүнийг АТГ-т дөрөв, ЭЦА дээр хоёр, ТЕГ-т Үндэсний эв нэгдэл бусниулах зүйл ангиар шалгаж буй талаар бид Хэргийн мөрөөр: Б.Баатарыг ТЕГ, ЭЦА, АТГ-аас 12 хүртэлх жилийн хорих ялтай долоон зүйл ангиар шалгаж байна нийтлэлээр хүргэсэн.

Тэгвэл яг одоогийн байдлаар ЭЦА дахь хоёр зүйл анги нь харьяаллын дагуу АТГ-т шилжиж, ТЕГ Эрүүгийн хуулийн 19.9 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар яллагдагчаар татсан тогтоолоо гардуулахаар хүлээж байна. Нэг үгээр хэлбэл сарын өмнө "Монгол хан" жүжгийнхээ ажлаар гадагш явсан Б.Баатар Монголын хилээр орж ирмэгц ТЕГ-аас шалгаж байгаа зүйл ангиар саатуулагдах нюанстай байна.

Хэргүүдийг ерөнхий агуулгаар нь харвал,

  • Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз охиндоо бэлэглэсэн гэх цүнх, бөгжийг худалдан авсан эх үүсвэр,
  • Л.Оюун-Эрдэнэд үнэтэй цаг бэлэглэсэн гэх асуудал,
  • "Гэрэгэ" барилгын 14, 15 дугаар давхруудыг "дээрэмдэж" авсан гэх үндэслэл,
  • Оюутолгойн 20 сая ам.долларыг ашигласан гэх ХЗДХ-ийн сайдын мэдэгдлээр,
  • Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг "ЭОТ-оос 7 тэрбумыг авч Херо студиэ тохижуулсан гэх чуулганы хуралдааны үеэр хэлсэн үг,
  • "Эко интернэшнл" тауэрын дэргэд баригдаж буй шинэ барилгыг Б.Баатар санхүүжүүлсэн гэх иргэний гомдол мэдээллээр,
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хамаарах газрын асуудлаар,
  • "Зэс эрдэнийн хувь" компанийг авсан гэх мэдээлэл,
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ургийн мод, хамааралтай байж болох хаус хороолол зэргээр видео шторк цацсан зэрэг агуулгууд буй юм.

Агуулгын дэлгэрэнгүй

-АТГ дахь өрнөл: Шалгалтын хүрээнд Б.Баатарыг цахимаар мэдүүлэг өгөх, шаардлагатай баримтуудыг авч ирж өгөхийг даалгасан ч өгөөгүй байна-

ЭЦА-аас АТГ-т шилжсэн хоёр хэрэг: Эрүүгийн хуулийн 18.6, 18.3-р зүйл анги. Одоо АТГ-т Эрүүгийн хэргийн зургаан зүйл ангиар шалгаж байна.

  • ЭХ-ийн 18.3: Татвар төлөхөөс зайлсхийх - нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай
  • ЭХ-ийн 18.6: Мөнгө угаах - 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай
  • ЭХ-ийн 22.1: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах - 12 жил хүртэлх хорих ялтай
  • ЭХ-ийн 22.8: Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах - найман жил хүртэлх хорих ялтай
  • ЭХ-ийн 22.9: Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах - найман жил хүртэлх хорих ялтай
  • ЭХ-ийн 22.10: Үндэслэлгүйгээр хөрөнгөжих - найман жил хүртэлх хорих ялтай дөрвөн зүйл ангиар шалгаж буй.

АТГ-аас эл зургаан зүйл ангид холбогдуулан сэжигтнээр татсан, мэдүүлэг авсан зүйл одоогоор байхгүй. Иргэнээс ирсэн гомдлын дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Шалгалтын хүрээнд Б.Баатарыг цахимаар мэдүүлэг өгөх, шаардлагатай баримтуудыг авч ирж өгөхийг даалгасан ч одоогоор мэдүүлэг өгөөгүй байгаа юм. Энэ талаар Б.Баатарын өмгөөлөгчөөс тодруулахад "Шаардлагатай баримтуудаа энэ долоо хоногт багтаан өгөх гэж байгаа" хэмээсэн юм.

ЭХ-ийн 22.1, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангиар шалгаж эхэлсэн хугацаа нь |2025 оны 09 сар|, үндэслэл нь төсвийн хөрөнгөөр "Монгол хан" жүжгийг санхүүжүүлсэн гэх. Харин |2025 оны 10 сар|-аас эхлэн ЭХ-ийн 22.8, 22.9, 22.10-р зүйл заалт тус бүрд хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн байна.

Сүүлд ЭЦА-аас шилжсэн хоёр зүйл анги нь "Гэрэгэ" оффиссын барилгыг дээрэмдэж авсан гэх асуудал аж. Энэ хүрээнд шалгахдаа татвараас зайлсхийх, мөнгө угаах зэрэг зүйл ангиар зүйлчилсэн гэсэн үг.

Б.Баатарыг шалгаж буй агуулгаар АТГ-аас тодруулахад "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа. Одоогийн байдлаар хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгалт үргэлжилж байна. Байцаалт аваагүй, мөн ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй" гэх мэдээллийг өглөө.

-ТЕГ-аас 12 жил хүртэлх хорих ялтай зүйл ангиар шууд яллагдагчаар татсан нь түүнийг хилээр орж ирмэгц цагдан хорих боломжтой гэсэн үг-

АТГ дахь өрнөл нь ийм. Харин ТЕГ дахь хэрэг бол тэс өөр.

Зүйл ангийг тодруулбал, "Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэх зохицуулалттай.

Хачирхалтай нь, яг энэ зүйл ангиар Б.Баатарыг 2014 онд ТЕГ-аас шалгаж байсан. Шалгагдах болсон шалтгаан нь тухайн үед цацагдаж, нийгэмд дуулиан тарьсан "Тусгаар тогтнол" нэвтрүүлэгтэй холбоотой гэх. Шалгаж байх үедээ хэд хэдэн удаа Б.Баатараас мэдүүлэг, тайлбар авсан. Гэвч хэргийн үйл явц прокурор, шүүхэд шилжээгүй. Тэндээ намжсан байдаг.

Гэтэл хоёр дахиа "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэх зүйл ангид холбогдуулан шалгаж эхэлжээ. Ингэхдээ |2026.02.27|-нд Б.Баатарыг Увс аймагт "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн зураг авалттай явахад нь дээрх зүйл ангид холбогдуулан гэрчийн мэдүүлэг өгөх шаардлагатай буйг ТЕГ-аас танилцуулжээ.

Харин Б.Баатарын хувьд Увс аймгаас ирмэгцээ "Монгол хан" жүжгээ Европ-д толилуулах гэрээ үзэглэхээр хилээр гарсан байна. Яг одоогийн байдлаар Голланд улсад яваа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Тэрбээр тухайн гэрээг үзэглэж дуусмагцаа Монголд ирж, ТЕГ-т ЭХ-ийн 19.9.1-р заалтад холбогдох хэрэгт мэдүүлэг, тайлбар өгөх хүсэлтээ хуулийнханд өгсөн гэгдэж байна.

Одоогийн байдлаар ТЕГ-аас "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэх зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Б.Баатар ч Монголоос гарч яваад даруй нэг сарын хугацаа өнгөрчхөөд байна. АТГ-аас сэжигтнээр татсан зүйлгүй шалгаж байгаа бол ТЕГ-аас шууд яллагдагчаар татсан нь түүнийг хилээр орж ирмэгц цагдан хорих боломжтой гэсэн үг юм.

-Уг хэргийн улс төрийн нюанс ямар хардлага дагуулж байгаа вэ-

Б.Баатар бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах. Л.Оюун-Эрдэнэ бол сүүлийн арваад жил монголын улс төрийн гол тоглолтыг "ялагч" статусаас хийж буй У.Хүрэлсүхийг ил сөрж буй үндсэн дүр.

Тэгэхээр хууль, хүчнийхэнд өндөр нөлөө бүхий Ерөнхийлөгчийн инстутиц Л.Оюун-Эрдэнийн төрсөн ахыг "буулгаж" авах сонирхол төрж болох уу гэдэг асуулт эндээс үүсэж байгаа. Эрх мэдэл атгаж буй цагт бол "Тийм".

Энэ ч үүднээс "найруулагч Б.Баатарт ТЕГ-т үүссэн гэгдэж буй хэргүүдийн голлох үүтгэл нь У.Хүрэлсүхийн эсрэг чиглэсэн дөрвөн ширхэг видео шторк байсан. Гол гэрчүүдийг тагнуулынхны олсон вайберын чатад үндэслэсэн. Улмаар Тагнуулын байгууллага 16 хүний бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг байгуулан Б.Баатарыг шалгаж байгаа" гэх зэрэг мэдээллүүд хөвөрсөөр байгаа юм.

Нөгөө талд Л.Оуюн-Эрдэнийг эрх мэдэлтэй үед олон нийтэд чиглэсэн хамаг пи-ар дээр нь ажилласан гэгддэг Херо Б.Баатар, А.Амундра нар өнөөдөр гадагш гарч, хилээр орж ирвэл саатуулагдах дүрүүдээр нэрлэгдэж буй нь өөрөө асар өндөр улс төрийн нюанс явааг харуулж буй.

Бид хэргийн процессыг эргэн мэдээлэх болно.

Г.МИШЭЭЛ


Холбоотой мэдээллийг хавсгаргав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene bol zugeer neg hunii asuudal bish tom hemjeenii hereg yum shig bn

Зочин
Зочин

Ийм олон зүйл ангиар шалгаж байна гэдэг ноцтой л сонсогдож байна

Зочин
Зочин

Үнэн худлыг нь сайн шалгаад ил тод мэдээлэх хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Ийм том хэрэг дээр ил тод, шударга шалгалт л хамгийн чухал

Зочин
Зочин

barimt notolgoo ni todorhoi bolood irvel oilgomjtoi bolno doo

Зочин
Зочин

Шүүх прокурор нь үнэхээр хараат бус ажиллах хэрэгтэй

Зочин
Зочин

uls turiin shinjtei bolgoj ashiglaj baigaa yum bish biz

Зочин
Зочин

Хэрэг хийсэн болоод зугтаж эх орондоо ирж чадахгүй байгаа юм бишүү.

Зочин
Зочин

Ядчихсан л хэргүүд байна. Тохох өөр олигтойхон бодитой хэрэг олдохгүй юу хамаагүй наах гээд ядчихсан

Балчиндорж
Балчиндорж
Reply to  Зочин

Хүрэлсүх , Ц,.Элбэгдорж хоёр хүч хавсран Оюун-Эрдэнийг бүрмөсөн нугаслах зорилготой томоор хөдөлж байна Хэргийн зүйл ангийг харвал юуч биш мэт боловч өсгөж хүчиндэх хэлбэрээр алх цохиж болох заалтууд байна . Хуульч биш хүмүүс сонсоход эх орноосоо урвасан , ард иргэдийг хооронд нь байлдуулж цус урсгахад уриалсан , аймаар хэргүүд байгаа биздээ Энд Баатар монголдоо орж ирвэл Тагнуул шууд баривчлаад эх орноосоо урвасан нөхөр , байцаалтын үед оргон зайлах гэсэн , хууль хүчний албан хаагчийг занаж сүрдүүлсэн , алахыг завдсан , байцаагчийн амь насанд халдсан учир урьдчилан сэргийлж буудуулж үхсэн эсвэл амиа хорлосон ч гээд асуудлыг хааж чадах боломж харагдаж байна

Бөяр
Бөяр

Гэрэгэ таурын хувьд мөнгийг нь өгөөд авсан юм билээ шүү. 1.5 тэрбумыг авсан гэж зарсан хүн нь тэр үед тийм л ханштай байсан даа

Зочин
Зочин

Эх орны баялаг, ард түмний эцэг өвгөдөөсөө өвлөсөн эрдэнэсийг хулгайлан, хэдэн үеэрээ идээд ч барахгүй хөрөнгө хурааж, ирээдүйнхний хувь заяаг булаасан хулгайч, завшигчдыг ардаа нууж, урдаа байгаа хөөрхий ард түмнээ тонуулчид дээрэмчин болгож харагдуулдаг нь хэний эрх ашиг вэ? Коминтерин чинь аль эрт хүмүүстэйгээ үгүй болсон!!!! Баатарыг буруутгаад байгаа хуруу дарам хэрэг чинь Сү. Батболд, Баяр, Энхбаяр, Элбэгдорж, Цагаан. Баярцогт, Сайханбилэг нарын хэргийн дэргэд юу ч биш л байна шүү дээ!!!???

Зочин
Зочин

uls turiin shinjtei bolgoj ashiglaj baigaa yum bish biz

Иргэн
Иргэн

Хөөрхий МАН -АН мафиууд аргаа барж нэг нэгнийгээ арай бааж шээснийг нь хүртэл хэрэг болгох гэж шившигээ тарьж бнаа!!! Хэзээ байхдаа МАН -АН мафиууд иймэрхүү хэргийг сүр болгдог болчихвоо!!! Ккк Нөгөө Б, Энхбаярын яриаад байсан хүн алж Хүрээ талсан хэрэг хаа бнаа!!! Бүгд худлаа жүжиг улы үхэр Монголчууд хууртаж намираад л !!!

Зочин
Зочин

Зугтах ямар хэрэг байгаан үнэн ч юм бол.Ундралтайгаа хүүтэйгээ гадаадаар зугаалаал байгаа биздээ.

Бат инженер
Бат инженер

Дүүгээсээ болж хэрэгт оров уу даа. Херо сайн студи юмсан даа

Амраа
Амраа

Ээлжит үлгэрээ зохиогоод, яриад эхэлжээ, Баатар гадагш гарсан бол одоо орж ирэхгүйлдээ.кк

Зочин
Зочин

Зочин

Монгол
Монгол

Шоронд нь дүүтэй нь хамт хий

Хорчин
Хорчин

МИНИЙ МОНГОЛЧУУДЫН НЭГ АЙМААР ТОМ ДУТАГДАЛ НЬ ЮУ ГЭЭЧ АЛИВАА АСУУДЛЫГ ОЛОН ТАЛААС НЬ ХАРЖ ДҮГНЭЖ ЦЭГНЭХИЙН ОРОНД ХЕРО БААТАРЫГ ДҮҮТЭЙ НЬ ХАМТ ШОРОНД ХАТАА ШОНД ӨЛГӨ АНУЖИНГ БАВААД Л БАНЗАЛ ХҮҮР ГЭЖ ХАРААЖ ЭЛДЭВ ЯНЗЫН КОМЕНТ БИЧИХ ЮМ.БААТАРЫН АНУЖИНГ БАВСАН НЬ ХЭНД ХАМААТАЙ ЮМ АНУЖИН ЭНЭ ХОЁР ХООРОНДОО ТОХИРОЛЦООД ШААЛЦСАН НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДАЛ БИШ ЮМ ШҮҮ.УЛСЫН НЭГДҮГЭЭР ТОМ АХЫН ДУРГҮЙГ ХҮРГЭЖ ИНГЭЖ АЙЛГААД ХЭД ХОНОГ ХОРИХОД БААТАР ГӨЛӨГ ЦААШАА БОЛООД НАМ БОЛНО ЭНЭ БОЛ ШАЛГАРСАН АРГА ШҮҮ.БААТАРАА БУУЖ ӨГӨӨ ШАЛДАА БУУСАН НЬ ДЭЭР ҮНЭХЭЭР ДЭЭРЭМ ТОНУУЛ ЗАЛИЛАН ХИЙСЭН БОЛ ХҮНИЙ ЮМЫГ БУЦААЖ ӨГӨӨД ЭР УЛСУУД ШИГ ГАНЦ ЮМ МУЛТЛААД ТЭВРЭЛДЭЭД САЛЧИХ ЗА БИ ИНГЭЖ ЗӨВЛӨЕ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

LUIVARCHIN SHUU DEE

Зочинзочин
Зочинзочин

100 эрхэм нэвтрүүлэгийн баримт алдагдсан зэрэг Баатарын нэр холбогдсон зэрэг мэдээ сонсож байсан. Энэ хүн хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур байж магад.

Ахмад
Ахмад

Хүрэлсүх,Б.Энхбаяр хоёр мөн их сандарч байна даа. Тэ хоёрын гар хөл бологч ТЕГ,АТГ ....нарт өөр нэмээд дуугарчих хуулийн зүйл анги олдсонгүй юу? Даанч дээ ХУУЛИЙХААН ГЭЖ өөрсдийнхөө өргөсөн тангаргаа УЛАНДАА ГИШГЭХ Ч ГЭЖ ДЭЭ. . . . .

Зочин
Зочин

uls turtei holbootoi yum bolood baina uu gej bodogdoh yum

Иргэн
Иргэн

Мөн ч олон хүнийг гэмт хэрэгт гүтгэж кино хийж цацсан даа энэ новш!!!

Холбоотой мэдээ

Back to top button