УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Пүрэвдагва сүүлийн 3 сард өөрийгөө сурталчлахын тулд Мета-д ₮9.3 саяыг төлжээ

Б.Пүрэвдагва Хотын даргын үүрэгт ажлаа аваад дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Шөнийн марафоноос өөрөөр сэдсэн шинэ агуулга түүнд байхгүй, дундын бүсийн тоглогчоор ажиллаж буй. Улстөрчид өөрийн ажлаа тайлагнах, таниулахад сошиал талбарыг сайтар ашиглаж хэдийн дадсан. Тэдний адилаар Б.Пүрэвдагва Хотын дарга болмогцоо "Бяруузанын Пүрэвдагва" гэх пэйж хуудсаа нээж байсан бол өдгөө 24 мянган дагагчтай болж.

Өнгөрсөн хугацаанд тэрбээр багагүй өртгийг Мета-д зарцуулжээ. Тухайлан хэлбэл сүүлийн 90 хоногт 2600 доллар буюу Монгол мөнгөнд хөрвүүлбэл ₮9.3 сая төгрөгийг өөрийгөө "бүүстлэхэд" зарцуулсан байна. Энэ нь Улсын дүнгээр нэг ажилтны голч цалинтай харьцуулан үзвэл 3.6 сарынх нь цалинтай тэнцэж байна.

6-7 сард нийт арван контент бүүстлэж, 1000 долларыг төлжээ

Тоочвол,

  • Иргэд олон нийт, аж ахуйн нэгж, нийслэлийн шат шатны байгууллагууддаа хандан уриалга гаргаж байна.
  • Олон улсын хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах санал тавилаа.
  • open.ulaanbaatar.mn платформ нээгдлээ.
  • Иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагууддаа хандан уриалга гаргаж байна.
  • Баяр наадамд оролцохоосоо илүү шуурхай штаб дээрээ байрлаж ажиллана.
  • Ногоон нуурын даланг сэргээж, "Бөмбөгөр" орчмыг үерийн эрсдэлээс хамгаална.
  • Нийслэлд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор өргөтгөсөн хуралдаан хийлээ
  • Стратегийн чухал ач холбогдол бүхий "Туул-1" коллекторын угсралтын 4 дүгээр хэсэгт ажиллалаа.
  • Орчин үеийн ухаалаг хотын зарчмаар төлөвлөн бүтээн босгож буй "Smart Selbe city" нь Монгол Улсын үндэсний загвар төсөл юм

...гэх агуулга бүхий контентуудаа өөрийн хувийн пэйж хаягаараа дамжуулахдаа мета-д нэмэлт төлбөр төлсөн байна. Тухайлан хэлбэл контент тус бүрд 100-200 долларыг төлсөн байна.

Наймдугаар сард нийт найман контент бүүстлэж, 1000 долларыг төлжээ

Тоочвол,

  • Бизнес эрхлэгчдээ бодлогын төвшинд тууштай дэмжих, Улаанбаатар хотын бизнесийн экосистемийг шинэ шатанд гаргах зорилгоор Сэлбэ ухаалаг хотыг “Технологи, эдийн засгийн тусгай бүс” болгох асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлж байна.
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар өнөөдрөөс ажиллаж эхэллээ
  • Нийслэлчүүд “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар, [email protected] цахим хаяг руу явуулсан өөрсдийн санал, хүсэлт, гомдолд хэрхэн хариу өгч байгааг https://open.ulaanbaatar.mn цахим хаягт нэвтрэн ил тод нээлттэй харна.
  • “Ногоон бүс бол Монгол бүс”. Энэ бүсэд Монгол Улсаа сурталчилан таниулсан өв соёл, танин мэдэхүйн олон төрлийн арга хэмжээ болж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчид, олон улсын болон төрийн бус байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн, төслүүдээрээ оролцож байгаа юм.
  • Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл” хэрэгжиж байна.
  • Ойн сан бүхий газарт 11.706 нэгж талбарт газар олгосон байна. Үүнээс иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөлгүй барилга, хашаа барьсан, мод сүйтгэж барилга барьсан зэрэг зөрчилтэй 407 нэгж талбарын зөвшөөрлийг цуцалж байна.

Дээрх агуулга бүхий контентуудаа өөрийн хувийн пэйж хаягаараа дамжуулахдаа мета-д нэмэлт төлбөр төлсөн байна. Тухайлан хэлбэл контент тус бүрд 100-200 долларыг төлсөн байна.

Есдүгээр сард нийт зургаан контент бүүстлэхдээ 600 долларыг төлжээ

  • “Томуугийн эсрэг хамтдаа” аян эхэллээ
  • Энэ өвөл агаар орчны чанар, нийтийн тээврийн хүртээмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх гэсэн гурван чиглэлд онцгой анхаарч ажиллана.
  • Өвлийн хүйтэнд хүүхэд, ахмад настнуудыг автобусны буудал дээр удаан хүлээлгэхгүй байх, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байна. COP 17 бага хурлын үеэр зочдод үзүүлсэн нийтийн тээврийн соёлтой, шуурхай үйлчилгээний жишгийг өдөр тутмын амьдралд хэвшүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
  • Нийтийн тээвэр очдоггүй бүсэд автобусны 16 шинэ чиглэл нээнэ
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдал, цаг үеийн асуудлаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа
  • Улаанбаатар хотын баруун, зүүн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодыг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2027 оны төсөвт суулгаж шийдвэрлэнэ гэх утга бүхий контентуудыг өөрийн хаягтаа нийтлэхдээ төлбөр төлсөн байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Угаасаа ажлаа хийж чадахгүй болохоор пиардахаас өөр сонголтгүй шүү дээ.

Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Ажил хийсэн дүр эсгэх гэж ядсан чааваас. Ямар ч авъяасгүй сэтгэлгүй ,зүгээр л орон тоо бөглөж дээр байгаа эзнийхээ утсан хүүхэлдэй. Монголчууд ямар азгүй юм бэ? Эсвэл нэг цадаж ханахгүй мангасууд гарч ирж машины дугаарын үнэ өсгөж, татвар 5 дахин нэмж ,бордюр солиод л,эсвэл нэг түрийний бөөс гарч ирчээд л өөриыгээ бүүстлээд л. МАН аас салмаар байнаа залуусаа,сэрээчээ

Зочин
Зочин

Тэнэг хүүр вэ

Зочин
Зочин

Uurinhuu munguur boostlegu geseer btal ulsiin munguur uul ni hiigee bhoo.

Зочин
Зочин

3 сард 9 сая уу? Тэгвэл жилийн дараа тэрбум болох юм байна л даа.

Зочин
Зочин

9 сая төгрөгөөр мөн ч их зам засах байсан даа, даанч пэйжээ л хөгжүүлж.

Зочин
Зочин

Үр дүнтэй ажил хийвэл иргэд өөрсдөө шэйрлэнэ, заавал мөнгө төлж харуулах хэрэг юу байна.

Зочин
Зочин

Zaa tegeed bas hiij bgaa ajlaa tailagnaj bgaa ym bishvv, yatsan ch bolohgui юм аа.

Зочин
Зочин

ard irgediin tatvariin munguur iim balai ym hiij bdg shuu novsh gej.

Зочин
Зочин

Төсвийн мөнгөөр хувийн пэйжээ бүүстлээд байж болох юм уу, шалгаач!!

Зочин
Зочин

24 myangan dagagch gej avchaad taavaraa yavuulj bgaa bol unen hugiyn ymaa.

Зочин
Зочин

Ажил хийж байгаа царай нь сошиалд зургаа тавих л юм даа.

Зочин
Зочин

За яахав дээ, ядаж open ulaanbaatar гээд юм хийж л байгаа юм байна шд.

Зочин
Зочин

dollar odoo hedtei bga bile, tuluus ni aimar garch bga yum bna.

Зочин
Зочин

Нийтийн тээврийн асуудлаа эхлээд шийдчихээд сошиалд мөнгө үрээч ээ!

Зочин
Зочин

biyen deeree hiisen ym alga bj pagedee hediiig ch zartsuuldag юм.

Зочин
Зочин

Сэтгүүлч бас арай хэтрүүлж бичээд байна уу, ажлаа танилцуулах хэрэгтэй л байх.

Зочинолдо
Зочинолдо

НЯМБААТАРЫГ харааж зайлуулаад одоо энэ залуу тэгээд хир зэрэг гийгүүлж байна даа ха ха ха хотын мөнгийг л хамах гэж ман утсан хүүхэлдэйгээ тавьсныг ойлгов уу.одоо хот мөнгөгүй хөгжихгүй

Зочин
Зочин

Энэ сдуг зайлуул

Зочинкккк
Зочинкккк

Муу банди юу ч чадахгүй байж худлаа фс р ажил хийсэн болж харагдах гээл

...
...

Ajil hiihgvi bj lunch ih mongo demii yumand zardag sdk we iim bwl chamaig hen demijhew de

зочин
зочин

Энэ хүн шинээр юу ч хийгээгүй. Нямбаатарын эхлүүлсэн ажлын үргэлжлэлэээр нүүр тахалж байгаа шүү. Улаанбаатарыг байтугай хорооны Засаг дарга ч хийж чадах эсэхэд нь эргэлзэж байна.

ub emegtei
ub emegtei

taarsan guiranch bjee

МАН Хулгайчд
МАН Хулгайчд

ЗАЙЛ

Зочин
Зочин

Новш юмаа

далдорцго
далдорцго

Энэ хэний шахааны мангар баццан бэ? Эзэн нь энэ бандиа аваарай хотод хэрэггүй хогоо буццааж аваа

haha
haha

доор нь хүмүүс шүүмжлэл бичихээр НАМЗХ-ын троллууд нь өмөөрөөд бөөн юм болдын бна лээ шүү, баахан хоосон тролл хаягууд

Зочин
Зочин

Хүрэлсүхийн хүргэн гээ биздээ

Зочинолдо
Зочинолдо

хэрэггүй пацаан

Зоо
Зоо

Түц хөөөж явган зам бордюүр байхадл хуулж шинээр сольж туулын голын замд 500 тэр бумыг өгсөнөөөр сайн гэсэн үг биш лалрын бөгс цүнх долоогч пялдгуудааа

зочин зочин
зочин зочин

хүн хийсэн ажлаараа дүгнэгдэж үнэлэгддэг болохоос хийсэн ажилгүй бол1000000 рекламдаад ч нэмэргүй чиний хийсэн бүтээсэн юм ердөө ч алга нямбаатар маань хол давуу сайн байжээ

Холбоотой мэдээ

Back to top button