НийгмийнНийгэм мэдээ

Торгууль жолооч нарыг хариуцлагажуулахаас илүү төсвийн орлогын гол эх үүсвэр болжээ

Жолооч замын хөдөлгөөний зөрчлийн улмаас ногдуулсан торгуулиа таван сарын дотор төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, улмаар шүүхэд шилжүүлэх зохицуулалт хэрэгжиж байна. Төлөөгүй торгуулийн нийт дүн 450 мянган төгрөгөөс доош бол албадан биелүүлэх, 450 мянган төгрөгөөс дээш бол нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналыг шүүхэд хүргүүлэхээр болжээ.

Торгуулиа төлөхгүй удах тусам хариуцлага чангарах нь. Гэвч үүний цаана зөвхөн торгуулиа төлөхөөс зугтсан жолоочийн асуудал бус, жил бүр асар их хэмжээний торгууль төвлөрүүлдэг тогтолцоо хэрхэн ажиллаж байгаа, төлөгдөөгүй торгууль хэдий хэмжээтэй болсон, торгуулийн мөнгө юунд зарцуулагддаг вэ гэх мэт хэд хэдэн томоохон асуудал бий.

-Торгууль, хүүгээс нийслэлийн төсвийн орлогын 22 хувийг бүрдүүлнэ-

Нийслэлийн 2026 оны төсөвт торгууль, хүүгийн орлогоос 449 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталсан байна. Энэ нь таван жилийн өмнөхөөс арав дахин өссөн дүн бөгөөд нийслэлийн төсвийн орлогын 22 хувийг эзлэхээр тооцжээ. Харин 2025 онд энэ төрлийн орлого 393 тэрбум төгрөг байсан байна.

Өөрөөр хэлбэл, торгууль нь хотын төсөвт багахан хэмжээний орлого биш, хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэх эх үүсвэр болжээ. Харин олон улсын жишигт хотын төсөвт торгуулийн орлого 1-3 хувь орчим байдаг бөгөөд таван хувиас давах нь эрсдэлтэй гэж үздэг аж.

Нийслэлд торгууль, хүүгийн орлого 2021 оны 40 тэрбум төгрөгөөс 2026 онд 449 тэрбумд хүрэхээр төсөвлөгдсөн нь зөвхөн “жолооч нар дүрэм зөрчөөд байна” гэж хэлэхэд хэт их тоо юм. Торгуулийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр хотын төсөвт эзлэх жин нь ч өсөж буйгаас харахад торгууль нь жолооч нарын замын хөдөлгөөнд дүрмээрээ, соёлтой оролцох сахилга хариуцлагыг сайжруулах хэрэгсэл үү, эсвэл төсвийн орлогын нэг том эх үүсвэр болон хувирч байна уу гэсэн асуултыг дагуулж байна.

-Автомашиныхаа үнэлгээтэй дүйдэхүйц торгуультай "Приус"-ын жолооч нар ч байна-

Гэтэл нөгөө талд торгуулиа төлөхгүй явсаар хэдэн зуун зөрчил хуримтлуулсан автомашин эзэмшигч ч байна. Тухайлбал, 2003 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд Монголд орж ирсэн “Приус” автомашин 477 удаагийн зөрчил гаргаж, 11.7 сая төгрөгийн торгуультай, түүнийгээ төлөөгүй байжээ. Мөн нэг “Приус” автомашин ердөө гурван сарын хугацаанд 75 удаагийн зөрчил гаргаж, торгуулиа төлөөгүй тохиолдол ч бүртгэгджээ. Энэ торгуулийн мөнгөн дүн нь тухайн автомашины одоогийн зах зээлийн үнэлгээтэй дүйдэхүйц байгаа юм.

Энэ бол нэг автомашины асуудал мэт боловч үнэндээ торгуулийн тогтолцооны гажуудлыг харуулах жишээ юм. Зөрчил гаргах бүрд торгууль ногдуулдаг ч торгуулиа төлөхгүйгээр олон удаа замын хөдөлгөөнд оролцож болдог бол торгуулийн шийтгэл зорилгодоо хүрч байна уу гэдэг асуулт хариултгүй үлдэж байна.

Иргэд зөрчил гаргасан бол торгуулиа төлөх үүрэгтэй. Гэхдээ төр, нийслэл ч торгуулиар бүрдүүлсэн мөнгөнийхөө зарцуулалтыг тодорхой тайлагнах үүрэгтэй. Жолоочоос торгуулийг нь нэхдэг шигээ 449 тэрбум төгрөгийг хаана, ямар ажилд, ямар үр дүн гаргахаар зарцуулахыг ил тод харуулах шаардлага бий.

Торгуулиа төлөөгүй жолоочийг шүүхэд шилжүүлэхээс гадна торгууль ногдуулах бодлогын үр дүнг хэмжих цаг болжээ. 477 удаа зөрчил гаргасан автомашин 11.7 сая төгрөгийн торгуультай хэвээр явж байгаа нь зөвхөн жолоочийн хариуцлагын асуудал биш, торгууль ногдуулснаас хойш түүнийг бодитоор төлүүлэх хүртэлх тогтолцоо хэр ажиллаж байгааг харуулах үзүүлэлт юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Торгуулийн мөнгөөр төсөв нөхдөг системээ эхлээд зогсоо, жолооч нарыг зүгээр л шулж байна

Зочинзочин
Зочинзочин
Reply to  Зочин

Шулах биш таныг бусдад гай болоод байгааг анхааруулж байгаа . Олон хавар нэгэндээ гэдэг шиг гэмтэн болохоос чинь хамгаалж байгаа юм Дүрмээрээ явбал хэн ч таныг шунахгүй шүү

Зочин
Зочин

Уг нь замын хөдөлгөөнийг аюулгүй болгох гэж торгуулдаг биз дээ, одоо бол зүгээр л хотын дарга нарын халаас

Temuul
Temuul

Yumnii une haa saigui ussun. Naad torguulia bas nem.

Зочин
Зочин

ene ih mungu yuund zarssan be gedgiig ehleed irgeded il tod taylagna

Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Ямар нь өндөр торгуультай яваад л байдаг,ямар нь торгуулиа төлөөд төсвөө бүрдүүлэх үүрэгтэй байдгийн?

Зочин
Зочин

449 terbum tugrug ghed zovhon torguuliaar tusov bultelne gedeg bur arai l denduu bna daa

Зочин
Зочин

Нийслэлийн төсвийн 22 хувь нь торгууль гэхээр одоо гудамжинд камер бүхэн мөнгө хураах машин болжээ

Зочин
Зочин

477 udaa zorchil gargaj bhad huchingui bolgodogui l baidag tortoi uls daa mongol

Зочин
Зочин

Prius-ын үнэтэй тэнцэх торгуультай яваа машиныг одоо болтол замаас салгаж чадахгүй байж юун шүүх мүүх яриад байгаа юм

Зочин
Зочин

Zurchil burd ni torgood l mungu olood bval hotod drom zurchih ni bur ashigtai bolj taaraa biz de

Зочин
Зочин

international jisheed 1-3 huv baidag yum bol manaid 22 huv bga ni bur systemiin davuu gajuudal bish uu

Зочин
Зочин

5 jiliin dotor torguuliin orlogo 10 dahinesuu gher humuusiin zurchil ihssend bish torguulih tactical ni sn bolson gedeg ni haragddag yum

Зочин
Зочин

Зам засвар, тэмдэг тэмдэглэгээгээ эхлээд стандарттай болгочихоод дараа нь торгуулиа нэхмээр юм

Зочин
Зочин

3 sariin dotor 75 удаа зөрчил гаргана гэдэг чинь дүрмээ ч мэдэхгүй гарууд зөвхөн мөнгөөр замаа худалдаж авч байгаатай адил

Зочин
Зочин

Дарамталж мөнгө босгодог байдлаа хэзээ болих юм бэ Нийслэлээ

Зочин
Зочин

Torguuliin munguus harin zam zasvart ni zoriulj bga yumuu ezuul

Зочин
Зочин

Солиорчихсон дампуу төр....Ядарсан иргэдийнхээ идэх хоолоос хороосон ичих хэрэгтэй....

үхдалдорцго
үхдалдорцго

Арчаагүй төр засаг ард иргэдээ торгож төсөвөө бүрдүүлдэг , дэлхийн шившэг онигоо нүдний булай . Өөрсдөө гадаадруу хэдэн зуун саяаар тансаглаад зугаалдаг ичих зовох сэтгэлгүй арчаагүйновшнуд
хахаж үхмэрүд танарнт очих
торгууль чинь там бх блно

Зочин
Зочин

Торгуулийн тогтолцоо өөрөө гэрлэн дохионы тогтолцоотой авцалдахгүй байгаа болохоор жолооч нарын эрх маш ихээр зөрчигдөж байна гэрлэн дохиог баруун гарын дүрмээрээ ажилуулах юум бол иргэд тийм ч их торгуульд өртөөд байхааргүй машин явган хүнээ салгаж нэвтрүүлэхгүй гэрлэн дохиог юу гэж ойлгох вэ? Энэ бол мөнгө босгох гэсэн зохиомол арга цагдаа нар өөрсдөө хууль дүрэмээ зөрчөөд байна шүү дээ ийм байхад шударга ёс яриад ч хэрэггүй

Б. Э
Б. Э

МАН Эрдэнэт, Багануур, Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ордууд байхгүй юм шиг болтол хулгайлж байна. Дээр нь ардаа торгож дарамталж, шулж байдаг. Улс орныг авч явах ямар ч чадваргүй.

Эрдэнэцогт
Эрдэнэцогт

Гэрлэн дохионоос хамааралгүй цагдаагийн зохицуулгаар явуулаад торгоод бгаа юм бишүү

Зочин
Зочин

Дүрмээ мэддэггүй жолоочийг торгох зөв бусдадаа садаа

Иргэн
Иргэн

Торгуулууд газар газар сайгүй аймаар болжээ.Үндсэн ажлуудаа хийж чадахгүй болохоор торгууль амархан хэрэгждэг болохоор.

Иргэн
Иргэн

Ард иргэдийнхээ амьдрах аятай таатай орчныг бүрдүүлэх байтал Нямбаатарын гаргасан хууль татвар, торгуулиар дарамталж байна.

Зочин
Зочин

Угаасаа төсвөө бүрдүүлэх арга хэрэгсэл бусад орлогоо дээгүүрээ хуваагаад идчихдэг юм бишүү

Зочин
Зочин

Сарын сүүл болоод ирхээр хаа сайгүй цагдаа нар зогсоод яаж ийж байгаад зөрчил гаргаж ирээд торгоод явуулдаг. Торгуулиар төсөв бүрдүүлдэг нь үнэнш дэ

Зочин
Зочин

Даварцан нохойн гөлөгнүд

Зочин
Зочин

Tsagdaa nar n l gusaad, bayjaad bnshd.

Зочин
Зочин

Буцаж эргэх орох гарах аргагүй болтол н үргэлжилсэн давхар зураасууд тэгээд араггүй бүх машинууд давдаг цаана н торгох гээд камер тавичихдаг арай юмаа гэрэл н гэнэт улаан асна эрээнээс дор бна

Зочинзочин
Зочинзочин

Жолооч хүн дүрмээ баримтлаад л хөдөлгөөнд оролцож хэвших хэрэгтэй .Торгуулах үйлдэл гаргана гэдэг чинь хүний амь нас , эд хөрөнгө ,бусдад саад болж байгаа үйлдэл. Иймээс ТОРГОХ нь зөв Торгуулийг заавал төлүүлэх ,улам чанга болгох хэрэгтэй Дүрмээрээ явбал хэн ч таныг торгохгүй

Баяр
Баяр

1-3 торгуультай машиныг хөдөлгөөнд оролцохыг бүрэн хориглох хэрэгтэй. Юу вэ 477 зөрчилтэй жолооч хөдөлгөөнд оролцдог орон Монголоос өөр хаач байхгүй. Даварсан ллрын машиныг нь хурааж , төлбөрийг төлж дуустал нь шоронд хатаа.

Зочин
Зочин

энэ арай хэтэрж байна

Зочин
Зочин

Торгуулиа төлөөгүй хүмүүсийг шууд машинаар нь хурааж авдаг болгооч, ямар замбараагүй юм

Холбоотой мэдээ

Back to top button