НИЙГЭМНийгэм мэдээ

ЕС-ын өрөөнд хуралдаж буй Шатахууны шуурхай штабынхнаас ямар сураг ирэх вэ

Шатахууны хомсдол, үнийн өсөлт, татварын дарамтыг эсэргүүцсэн иргэд өчигдөр төв талбай орчимд шөнө дүл болтол автомашинтай, мотоциклтой жагсаал зохион байгуулсан.

Төрийн ордны гадуур иргэд нь гороолон "Туйлдаж гүйцлээ" гэсэн уриа лоозонтой жагсаж байхад саарал ордон дотор гишүүд, сайд, дарга нар нь байнгын хорооны хуралдаандаа хагас дутуу ирцтэй сууж, урьж залуулж байж ирсэн зарим нь хоорондоо хэрэлдэж, толхилцсон өдөр байв, өчигдөр.

Тэгвэл шатахууны нөхцөл байдалтай холбоотой асуудлаар яг одоо Ерөнхий сайдын өрөөнд Шатахууны шуурхай штабынхан хуралдаж байгаа аж.

Шатахууны хомсдолын улмаас хаа сайгүй урт оочер дараалал үүсэж, явгарсан хүүхэд, оюутан залуус, иргэд автобус хүлээн буудал дээр дэрийтлээ зогсож буй энэ цаг үед Засгийн газрын түвшинд асуудлыг хэрхэн шийдэж, ямар бодлогоор зохицуулах нь сонин байна.

Өдөр болгон яамныхаа байрнаас дүлэгнэсэн "бөөрөнхий" мэдээлэл хийж байсан Шатахууны шуурхай штабынхан өнөөдөр төрийн ордноос ямар мэдээтэй гарч ирэхийг иргэд, олон нийт хүлээж байна. Ерөнхий сайдын өрөөн дэх өргөтгөсөн хуралдаанаар шатахууны нийлүүлэлт, нөөц, үнэ болон үүсээд буй хомсдолын шалтгаан, шийдлийг хэлэлцэж буй гэнэ.

Зөвхөн шатахууны хомсдол ч биш, мах, гурилаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, инфляц 12.5 хувьд хүртэл хөөрөгдсөн нь иргэдийн бухимдлыг нэмсээр буй тул бодитой, хөрсөн дээр буух шийдэл, гарц хэрэгтэй байна.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

shatahuun tasrah ymar ZG holbootoi yu malnuudaa!!! Delhii dayaar asuudaltai bna!! Oros daintai bna oorsdoo ymar olborldg bishdee ergvv malnuud belen yum l nehej suuhaas oor yu bna ene heden orkuudad!!! alhaad yavtsgaa lalruud hiitsgui heden yambii mashin unachihad tugjree vvsgd yavj bhaar!

Холбоотой мэдээ

Back to top button