Нийгэм мэдээ

Оюутнуудын албан бичгийн шаардлагад 1-2 хоногийн дотор хариу өгөхөө мэдэгджээ

Багш мэргэжлээр суралцаж, шаардлагатай голч дүнгээ ханган тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын сургалтын төлбөрийн санхүүжилт саатсантай холбооойгоор оюутнууд өчигдөр Боловсролын зээлийн сангийн гадна тайван жагсаал өрнүүлсэн билээ.

Оюутнууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад төр санхүүжилтийн үүргээ хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм.  Мөн оюутнуудад  сургалтын төлбөрөө араваннэгдүгээр сарын 2-ны дотор төлөөгүй тохиолдолд хичээл сонголт хийх, үргэлжлүүлж сургахгүй гэсэн шаардлага тавьсан байна.

Багш мэргэжлийн тэтгэлгийн зохицуулалт нь Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор баталсан журмын хүрээнд хэрэгждэг бөгөөд БЗС-ийн мэдээллээр уг тогтоол нь багш, багш мэргэжлээр суралцагчийг төрөөс дэмжих үндсэн эрх зүйн зохицуулалтын нэг юм. БЗС-аас төсвийн тодотгол хүлээж байгаа, төсөв шийдэгдсэн тохиолдолд санхүүжилтийг олгоно гэсэн мэдэгдэл өгөөд байгаа юм. Тэгвэл өчигдөрийн жагсаалын шаардлага болох албан бичгийг Боловсролын яам хүлээн авч 1-2 хоногийн дотор хариу мэдэгдэл гаргана гэсэн байна.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button