Улс төрийн мэдээ

Чуулган I Боловсролын зээлийн сан 51 тэрбум, гадаадын тэтгэлгүүд 103 тэрбумаар нэмэгджээ

УИХ-ын чуулганы баасан /2024.11.01/ гарагийн ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Энэ удаа Засгийн газрын 22 тусгай санд 11.6 их наяд төгрөг ноогдсон. Үүний 92 хувь нь Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Эрүүл мэндийн даатгалын санд. Үлдсэн 19 санд нь 947 тэрбум төгрөг ноогдсон байна. Энэ сангуудаас хамгийн өсөлттэй орж ирсэн гурван сан нь

  • Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтыг дэмжих сан,
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,
  • Боловсролын зээлийн сан

гэсэн гурав дээр нэмэгдэж орж ирсэн. Зөвхөн энэ гурван сан гэхэд 19 сангийн 947 тэрбумын 546 тэрбум буюу 57.6 хувийг нь эзэлж байна. Тэр дундаа Боловсролын зээлийн сан 51 тэрбум төгрөгөөр нэмэгдэж орж ирсэн байна.

  • Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг,
  • Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг,
  • Засгийн газрын гэрээгээр гадаадад сурах тэтгэлэг,
  • Гадаад сурах тэтгэлэг

гээд энэ дөрвөн категори 103 тэрбум төгрөг оногдсон байна. Энэ мөнгө шударга хуваарилагдаж, зөв эзэндээ очих уу?

Боловсролын сайд П.Наранбаяр:

Боловсролын зээлийн сан энэ жил нэмэгдэж орж ирж байгаа. Гэхдээ өмнөх жилдээ тэнцсэн оюутнуудын дараагийн жилийн нэмэгдэл гэж бас орж ирж байгаа. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн 2100 тэтгэлгээр 790 орчим оюутан суралцаж байна. Жил болгон нэмэгдэж байгаа. Мөн 15 жил тасралтгүй багшилсан багш нарын нэг хүүхдийг төрийн зардлаар эрэлттэй тэргүүлэх, магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдэд хамруулах гэхчлэн үйлчилгээний төрөл нэмэгдэж байгаатай холбоотой зээлийн сангийн боломжууд нэмэгдсэн. Шударга болж байна уу гэдэг байнгын асуултын тэмдэгтэй байдаг. Тэгэхээр сонгон шалгаруулалтын хүнээс хамааралгүй болгохын тулд бид ХЭҮК-ыг оролцуулсан. Холбогдох байгууллагуудыг оролцуулан ажлын хэсэг байгуулж ажиллахад бэлэн байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 1, 2024 17:05

Тэтгэлэг гэдэг бол зээл биш. Хүүхдүүдэд тэтгэлэг гэж өгчихөөд сүүлд нь зээл байсан гээд нэхээд шогтоод байх юм.

Зочин
Зочин
11 сар 1, 2024 22:40
Reply to  Зочин

Үгүй, үгүй. Хүн бүр ялгаж байгаа болов уу гэж бодож байна. Тэтгэлэгт ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийн барьцаа авч үлдэхгүй байгаа шүү, харин БЗС-с зээл авсан бол уг зээл нь хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр үл хөдлөх хөрөнгийг нь зээлийн барьцаанд авч үлддэг. Харин уг зээлээ тэглүүлээд, зээлээ төлөлгүй үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргаад авчихсан нь л хууль бус болсон. Гэхдээ одоо ч ямар ч БЗС-н зээлийг тэглэхгүй байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button