Улс төрийн мэдээ

“Зэсийн АМНАТ-ийг бууруулах хуулийг Г.Дамдинням өргөн барьж, хэний талд үйлчлээд байна вэ”

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, манай редакцын зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд зэсийн нэмэлт АМНАТ-ийг 3 дахин бууруулж буй асуудлыг хөндсөнтэй ижил агуулгыг сөхлөө.

“Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч байхад тонн нь 9000 ам.доллароос өссөн тохиолдолд зэсийн АМНАТ дагаад өсөх ёстой. Гэтэл энэ өсөлтийг дагаад Монголын талын хүртэх АМНАТ өсөх ёстой байтал гурав дахин бууруулах хуулийн төслийг өргөн барилаа. Энэ хэний талд, аль талд үйлчилж байгаа лобби вэ. Яг энэ цаг мөчид УИХ-ын 120-р тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг “Онтрэ”-гийн хоёр лиценз дээр Монголын Засгийн газрын хувь эзэмшлийг АМНАТ-өөр орлуулах тухай ярилцаж, хэлэлцэж байхад зэсийн АМНАТ-ийг бууруулах хуулийн төсөл өргөн барьж оруулж ирлээ.

Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10-р сарын 6-нд батлагдсан. Энэ гэрээ батлагдахаас гурван сарын өмнө буюу наадмын үеэр УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд 29 өөрчлөлт оруулж өнөөдрийн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн байдаг. Тэгэхээр энэ алдааг мэдсээр байж бид давтаж болохгүй. “Онтрэ” дээр бид хэлэлцээ хийж, АМНАТ-өөр орлуулж авах асуудал ярьж байгаа үед ийм хууль өргөн барьж байгаа нь Монголын талд өгөөжтэй хууль гэж харахгүй байна.

Салбарын сайд Г.Дамдинням нь ийм хууль өргөн барихаар хэний талд үйлчилж байна гэж харах ёстой вэ. Түүх давтагдаж байна шүү. 2009 оны алдааг мэдсээр байж давтаж болохгүй. Энэ хууль өнөөдөр гэрлийн хурдаар Эдийн засгийн байнгын хороогоор орж, нөгөөдөр УИХ-ын чуулганаар орох гэж байна. Тэгээд наадмын өмнө дахиад энэ хуулийг хэлэлцээд батлах юм уу. Зэсийн АМНАТ-өөс шалтгаалж бид 53 хувийг авах уу үгүй юу гэдгээ шийднэ шүү” гэв.

Т.БАТСҮРЭН

Холбоотой редакцын нийтлэлийг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай МАН-ыхан та нар ядахдаа үгээ нийлүүлж нэг яриатай байлдаа. Дандаа л зөрчилдөж байхаар чнь та нарын хэнд нь итгэх ёстой юм бэ ?!

Зочин
Зочин

Ийм юм бол Дамдиннямыг шууд огцруулах хэрэгтэй. Тэгээд байж ирээдүйд жаахан ч гэсэн гэрэл гарах байх даа

P. Natsagdorj
P. Natsagdorj

Daliinyam butexgui ee. Yaj ch medex xund gar daa

Зочин
Зочин

Энэ дамдинбалай гэгч алиа салбадай риотой холбоотой шүү дээ. Гаж донтон ганхуяг нь засгаас гарахдаа хам хэрэгтнээ уул уурхайн сайд болгохоор тохирсон юмнуудаа их л айлгүй алцгар шардаа.

Зочин
Зочин

Бантан хэлтэй дамдиннямыг эх ороноосоо уравсан гэж яллах хэрэгтэй шоронд хатаа

Холбоотой мэдээ

Back to top button