Улс төрийн мэдээ

"Рио Тинто өөрт ашигтай байдал үүсгэхийн тулд улс төрийн орчинд нөлөөлсөн талаар гэрчүүдийн мэдээлэлд дурдагдсан"

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Онц ноцтой санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд албан бичиг илгээж буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ.

Үүнд,

“УИХ-ын гишүүн миний бие УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Оюу Толгой төсөлтэй холбоотой асуудлыг хянан шалгах зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргасан бөгөөд УИХ-ын 2025 оны 7-р сарын 2-ны өдрийн 62-р тогтоолоор “Оюу Толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” тусгай шалгалтын сэдвийн хүрээнд тус Түр хорбоо байгуулагдсан. УИХ-ын Түр хороо нь 2025 оны 12-р сарын 8-12-ны өдрүүдэд Оюу Толгой төсөлтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж, нийт 300 гаруй гэрчийг дуудан оролцуулснаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, албан тушаалтан, холбогдох гэрчүүдээс мэдүүлэг авч, цугларсан баримт материал, шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн хяналт, шалгалтын ажиллагаа явуулсан болно.

Нээлттэй сонсгол болон тусгай шалгалтын явцад цугларсан мэдээлэл, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд Оюу Толгой төслийн 66 хувийг шууд бусаар эзэмшдэг, төслийн менежер “Рио Тинто” группийн Монгол Улс дахь үйл ажиллагаа, ялангуяа Оюу Толгой төслийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”, “Дубайн гэрээ” болон холбогдох бусад хэлцлийг байгуулах, хэрэгжүүлэхтэй холбоотой зарим үйл аижллагаа нь хууль зөрчсөн байж болзошгүй, Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудыг ашиглах замаар өөрийн талд илт давуу байдал бий болгосон байж болзошгүй нөхцөл байдлыг илтгэж байна.

Мөн тус компанийн зүгээс өөрт ашигтай байдал үүсгэхийн тулд Монголын нийгмийн сэтгэл зүй, улс төрийн орчинд нөлөөлөх зорилготой далд үйл ажиллагааг “Барракуда” гэсэн тусгайлсан код бүхий нэрээр хэрэгжүүлж төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явц, олон нийтийн ойлголтод нөлөөлсөн талаар Нээлттэй сонсголын явцад нэр бүхий гэрчүүдээс мэдүүлсэн зэрэг үндэстэн дамнасан санхүүгийн зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйл ажиллагаа явагдсан талаар гэрчүүдийн мэдүүлэг, мэдээлэлд дурдагдсан болно.

УИХ-ын 2025 оны 120-р тогтоолд дурдсанчлан УИХ-ын Хянан шалгах түр хорооноос Оюу Толгой төсөлтэй холбоотой хяналт шалгалт, нээлттэй сонсголын явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шижнтэй байж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйн талаар хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авах зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн.

Энэ нөхцөл байдлыг үндэслэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенц, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Авлигын эсрэг конвенц болон санхүүгийн ил тод байдлын зарчмыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд, Монголын ард түсмний хууль ёсны эрх ашгийг хамгалахын тулд, танай байгууллагын хянан шалгах чиг үүрэгт хамаарах дээрх асуудлыг бүрэн эрхийн хүрээнд судлан үзэхийг хүсье” гэжээ.

Мөн энэхүү албан бичгийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант улсын Санхүүгийн зохицуулах газарт нэг хувийг хүргүүлэх аж.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zov zov ingeh tsag bolson

Зочин
Зочин

er ni bol hooj garga

Enkhee
Enkhee

OT gej vnen buzar tsaashaa hvn dvrs hvn bish Mangas chutgurvvd yumaa

Зочин
Зочин

МУ-ын УИХ ба ЗГ нарт .... РТ ба ОТ-той хийж байгаа хэлэлцээрт МУ-ыг төлөөлөх багт Гишүүн О.Батнайрамдал, Б.Солонгоо, ОТ-н ТУЗ-ын гишүүн асан Баясгалан болон РТ -ОТ-той эртнээс нь сайн тэмцсэн элчин сайд Д.Батбаатар нарыг Заавал оролцуулах ёстой юм байна.... үүнийг УИХ ба ЗГ онцгойлон анхаарна уу...
Мөн МУЗГ нь OT-н асуудлаар Монгол Англи Австрали -ын АТГ-т хандахаас гадна Хятад-Швэйцарь-Кипр ОХУ ын АТГ-т хандвал илүү Үр дүнд хүрэх магадлал бийг анхаарна уу,

дорж
дорж

уйлдаг банди , бах солонго нар өөрсдийнхөө улс төрийн пиАр аа л хийж байгаа санаатай, нөгөө хошин шогч авгай үлгэрийн баатар гээд хамар доорхоо харахгүй үхсэн эйпштейн хэргийг судлах мөрдөх юм яриад самарсайхантайгаа самраад явж бсан. энэ хэд намдаа жигдчихээд л төрийн индэр ашиглаад л долоо хоног бүр иймэрхүү юм ярьж вааглана. Дараагийнх нь юу байх бол.

Зочи
Зочи

Гишүүнийхээ үүрэгт ажлаа хий сайн мэдэхгүй асуудлаар дэмий юм сэдэж байж улсдаа гай болох бий гэж болгоомжилж байна даа

Зочин
Зочин

Энэ урвагч Оросоос мөнгө авчээ???

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Манай тэнэгүүд ингээд солиороод байгаа тул Оюутолгой 1 жил үйл ажиллагаагаа зогсоож алданги нэхэмжилж Английн шүүхэд хандаж алданги бүрэн төлтөл Монгол улсыг олон улсын хоригт оруулж хүмүүжүүлэх шаардлагатай..хэн дуртай нь Хятад улс Оюутолгой Америк Европын холбоог харааж зүхэж гүжирдэж байна..манай улс иргэдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх ёстой..

Зочин
Зочин

Зайлоо чи

Холбоотой мэдээ

Back to top button