ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар нэг долоо хоногт хоёр хүн АТГ-т хандав
БЗС-гийн захирал асан О.Сийлэгмаа өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т хандаж буйгаа мэдээлэв. Ингэснээр нэг долоо хоногт хоёр хүн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдлийг шалгуулахаар АТГ-т хандлаа.
Тэрбээр, “Б.Энхбаяр сайд алхам тутамдаа БЗС-гийн хууль, журмыг зөрчсөн. Тодруулбал, АНУ-ын Вержиниагийн их сургуульд Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцах тушаал гарсан байдаг. Энэ нь зарласан мэргэжлээрээ бакалаврын зэрэгтэй байх гэдэг заалтыг зөрчсөн. Сургалтын төлбөрийн санхүүжилтээ хувийн дансандаа авч суралцах үеийн гэрээг зөрчсөн.
Нэгдүгээрт, сурч төгсөөгүй, хоёрдугаарт, төгсөж ирээд ХЗДХ-ийн яаманд ажиллаагүй зэргээр анхнаасаа гэрээ, журмын бүх заалтыг зөрчиж, албан тушаалаа ашигласан байх магадлалтай байна. Дээрх мэдээллүүд нээлттэй мэдээллийн санд ил байдаг материал” гэв.
Мөн тэрбээр авлигатай тэмцэж байгаа бол танхимд байгаа сайд нараасаа эхлэх хэрэгтэй гэдэг асуудлаар цахимаар Ерөнхий сайд Г.Занданшатарт хандсан гэсэн юм.
ХЗДХ-ийн сайдыг АТГ-д өгсөн өөр нэг хүн нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ.
Тэрбээр энэ даваа гарагт Б.Энхбаярыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж Нүүрсний сонсголын зорилгыг хазайлгасан, “Бодь интернэшнл” ХХК-тай холбогдох хэргүүдийг далдалсныхаа төлөө нийт 1.3 сая ам.долларын авлига авсан зэрэг шалтгаанаар АТГ-т хандаж буйгаа мэдэгдсэн. Мөн гэрчийн мэдээлэл, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг зэрэг баримтыг хавсарган хүргүүлснээ тодотгосон билээ.
Шударга ёсны илэрхийлэл байх ёстой ХЗДХ-ийн сайдад хамаарах хайрцагтай, хавтастай элдэв баримтууд ийн АТГ-т цугларав бололтой. Шалгаж эцэслэх асуудал тусдаа боловч салбарын сайдын хууль зөрчсөн байж болзошгүй асуудал тал талаас сөхөгдөж байгаа нь ёс зүйн хувьд тун тааруу үзүүлэлт юм.
Нөгөө талд А.Ариунзаяа, О.Батнайрамдал тэргүүтэй УИХ-ын зарим гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийнхэн Б.Энхбаярыг ажлаа өгч шалгуулах ёстой, бусдад тавьдаг шаардлагаа өөрөө биелүүлж үлгэрлэх хэрэгтэй гэдгийг сануулсаар байна.
Г.Сийлэн















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
126 хулгайчдыг тарааж ,буцаад 76 болгох хэрэгтэй,нэг л их буянлаг ард түмэн хулгайчдыг хамгаалсан....
Энэ тайван сайхан эх оронд минь төрд мэргэжилгүй, мэдлэгггүй, улс төрийн ажлын туршлагагшй, зөвхөн худалч хулгайч, заргач хэрүүлч хүмүүс олноороо шургалсан нь ийм байдал үүсгэж байна. Оюунэрдэнэ, херотойгоо, Баттулгатайгаа хамтран хийж буй ажил. Иймд Оюунэрдэнийг хамсаатнуудын нь хамт худран шоронд нь явуулах нь зөв. Энхбаяр бол эдний өмнө бууж өгөхгүй байлгүй дээ.