УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН сургалтад явсан намын хорооны дэд дарга нартаа $3000-ыг халаасны мөнгө гэж "тараажээ"

Ажиллах нэг, амарч зугаалах гурван өдөртэй хөтөлбөрөөр Япон явсан МАН-ынханы нислэг, буудлын өртгийг хамгийн бага дүнгээр тооцоолоход ₮230 сая давж байв. Тэгвэл Японы сургалтад явсан 21 аймаг, есөн дүүргийн дэд дарга нарт тус бүр 3000 ам.долларыг халаасны мөнгө болгон тараасан гэх мэдээлэл байна. Нэг хүнд ₮10 сая төгрөг гэсэн үг.

Япон руу явсан МАН-ын 54 хүний 19 нь аймгийн намын хорооны дэд дарга, найм нь дүүргийн дэд дарга нар. Нийт 28 хүн 3000 ам долларын халаасны мөнгө авсан гэж тооцоход 84,000 ам.доллар буюу Монгол мөнгөөр ₮302 сая төгрөг.

Япон руу сургалтад явсан МАН-ын аймаг, дүүргийн намын хорооны дэд дарга нарын нэрс:

  1. Баянхонгор аймгийн Намын хорооны дэд дарга У.Балжинням,
  2. Булган аймгийн Намын хорооны дэд дарга Т.Баярбат,
  3. Говь-Алтай аймгийн Намын хорооны дэд дарга Л.Лхагвацэрэн
  4. Дархан-Уул аймгийн Намын хорооны дэд дарга С.Ганзориг, 
  5. Дархан-Уул аймгийн Намын хорооны дэд дарга Т.Тулгаа,
  6. Дорноговь аймгийн Намын хорооны дэд дарга Ч.Энхбаатар, 
  7. Дорнод аймгийн Намын хорооны дэд дарга Б.Мөнх-Оргил,
  8. Дундговь аймгийн Намын хорооны дэд дарга О.Цолмон,
  9. Завхан аймгийн Намын хорооны дэд дарга Д.Пүрэвдорж,
  10. Орхон аймгийн Намын хорооны дэд дарга А.Бумансор,
  11. Өвөрхангай аймгийн Намын хорооны дэд дарга Т.Нарангарав,
  12. Өмнөговь аймгийн Намын хорооны дэд дарга Ч.Нансалмаа,
  13. Сүхбаатар аймгийн Намын хорооны дэд дарга С.Ганбат,
  14. Сэлэнгэ аймгийн Намын хорооны дэд дарга А.Дашбат,
  15. Төв аймгийн Намын хорооны дэд дарга Ц.Энхболд,
  16. Увс аймгийн Намын хорооны дэд дарга Я.Бат-Орших,
  17. Ховд аймгийн Намын хорооны дэд дарга С.Галбадрах,
  18. Хөвсгөл аймгийн Намын хорооны дэд дарга Б.Лхагвадорж,
  19. Хэнтий аймгийн Намын хорооны дэд дарга Б.Түмэнбаяр
  20. Нийслэлийн Намын хорооны дэд дарга Ч.Батзул,
  21. Баянгол дүүргийн Намын хорооны дэд дарга Ө.Сумъяабаатар,
  22. Баянзүрх дүүргийн Намын хорооны дэд дарга Г.Ариунболд,
  23. Сүхбаатар дүүргийн Намын хорооны дэд дарга О.Бат-Өлзий,
  24. Сонгинохайрхан дүүргийн Намын хорооны дэд дарга Н.Мөнх-Оргил,
  25. Хан-Уул дүүргийн Намын хорооны дэд дарга Ч.Бат-Оргил, Чингэлтэй дүүргийн Намын хорооны дэд дарга Н.Бямбагэрэл,
  26. Налайх дүүргийн Намын хорооны дэд дарга Д.Наянбаяр,
  27. Багахангай дүүргийн Намын хорооны дэд дарга Г.Дагвадорж,
  28. Багануур дүүргийн Намын хорооны дэд дарга С.Даваасүрэн,

26-нд Япон руу шууд нислэгээр нисэж, ирэх сарын 01-ний өдөр эх орондоо ирэх МАН-ынхны нислэг буудлын өртөг, халаасанд нь хийсэн өртөг нь хагас тэрбум давчихлаа. Энд бусад зугаалга, найр наадмын өртгийг нь шингээн тооцсонгүй. Нам өөрийн зардлаар хүмүүсээ сургалтад хамруулсан гэж мэдээлээд буй. Гэхдээ төрөөс намуудад тодорхой хэмжээний санхүүжилт олгодог болохыг энд сануулъя.

Монгол Улсад намуудад төрөөс санхүүжилт олгох эрх зүйн үндэс анх 2005 онд тавигдаж байв. Харин 2023 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчилснээр 2024 оноос эхлэн УИХ-д суудал авсан гэлтгүй, сонгуульд нийт сонгогчийн 1%+ санал авсан бүх нам, эвсэлд авсан саналтай нь хувь тэнцүүлэх зарчмаар санхүүжилт олгодог болсон. Хуучин журмаар нэг санал тутамд 1,000₮, УИХ-ын гишүүн тутамд жилд 10 сая төгрөг олгодог байсан билээ.

Хуучин журмаар |2008-2024|

  • 2008, 2012, 2016, 2020 оны сонгуулиудын дараа УИХ-д суудалтай намуудад нийт ₮20.8 тэрбум олгосноос МАН ₮4.3 тэрбумаас илүүг авсан.
  • 2020 оноос хойш МАН 62 суудлынхаа дагуу жилд ₮620 сая авч, 2022 он гэхэд энэ дүн бараг 2 тэрбумд хүрсэн.

Харин шинэ журам хэрэгжиж эхэлснээр

  • 2025 онд ₮2.8 тэрбум
  • 2026 онд ₮3.3 тэрбумыг төрөөс авсан.

Улс төрийн алив намыг төр санхүүжүүлэхээс гадна бусад урсгалаар орлогоо төвлөрүүлж явдаг. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуульд намын орлогын эх үүсвэрийг дараах байдлаар тусгасан байдаг.

Тус хуулийн 26 дугаар зүйл. Улс төрийн намын орлогын эх үүсвэр:

  • 26.1.Намын орлого дараах эх үүсвэртэй байна:
  • 26.1.1.төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;
  • 26.1.2.гишүүний татвар;
  • 26.1.3.хандив;
  • 26.1.4.намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого;
  • 26.1.5.энэ хуулиар зөвшөөрсөн бусад орлого.

Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Заа болилдоо 125их наяд нааш цааш болгосон байж арай бага уу 3000$ ??? 10к $ өгөхад яахав дээ кккк!!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

tanai nam bulshaa uhchvuu da

Холбоотой мэдээ

Back to top button