Хятад мисс Монгол Улсыг төлөөлж оролцсон хэвээр байна

Тайландын Бангкок хотод болж буй “Miss Grand International 2026” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 18-нд эхэлж, аравдугаар сарын 10-нд финалын шалгаруулалтаар өндөрлөнө. Тэмцээнд оролцогчид есдүгээр сарын 18-19-нд Тайландад цугласан бөгөөд Монгол Улсыг төлөөлөн бүртгэгдсэн “Amber Yuhan” нэртэй оролцогч өнөөдрийн байдлаар “Mongolia” гэсэн тууз, Монгол Улсын төрийн далбаатайгаар тэмцээний хөтөлбөрт оролцож байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас тодруулахад өнөөдрийн байдлаар Тайланд дахь Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд хандсан, салбарын сайд Тайландын Гадаад хэргийн сайдад албан бичиг хүргүүлсэн бөгөөд хариу одоогоор ирээгүй гэлээ.
Монгол Улсын нэрийн өмнөөс хэн оролцож байгаа, тухайн оролцогч Монгол Улсыг төлөөлөх ямар эрхтэй, уг эрхийг хэнд ямар журмаар олгосон нь тодорхойгүй хэвээр байна.
“Miss Grand International”-ийн албан ёсны бүртгэлд Amber Yuhan Монгол Улсын төлөөлөгчөөр бүртгэгдсэн байна. Түүнийг 177 сантиметр өндөртэй, гоо сайхны салбарын бизнес эрхлэгч хэмээн танилцуулжээ. Харин цахим орчинд түүнийг БНХАУ-ын иргэн гэх мэдээлэл тархсан бөгөөд энэ мэдээлэлтэй холбоотойгоор Монгол Улсын холбогдох байгууллагууд иргэншил болон Монголыг төлөөлөх эрхийн үндэслэлийг тодруулж эхэлсэн юм.
-Төрийн бус байгууллага болон хувь хүн ч тухайн тэмцээнд оролцох лиценз авч болох бөгөөд олон улсын тэмцээнд бүртгүүлэхэд өндөр хэмжээний төлбөртэй-
ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ энэ асуудлаар Тайланд дахь Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд хандсан, салбарын сайд Тайландын Гадаад хэргийн сайдад албан бичиг хүргүүлсэн. Мөн энэ төрлийн олон улсын тэмцээн лицензийн зарчмаар зохион байгуулагддаг бөгөөд оролцох эрхтэй холбоотой асуудлыг төрийн байгууллага шууд хянах боломж хязгаарлагдмал. Монгол Улсаас “Miss Grand International 2026” тэмцээнд оролцох лицензтэй холбоотой мэдээлэл яаманд ирээгүй. Тухайн оролцогч ямар үндэслэлээр Монгол Улсын нэр, төрийн далбааг ашиглан оролцож байгааг тодруулж, шаардлагатай асуудлыг дипломат шугамаар тавьж байгаа гэлээ.
“Miss Grand International” нь Тайландад үүсгэн байгуулагдсан олон улсын гоо бүсгүй шалгаруулах байгууллага бөгөөд улс бүрийн төлөөлөгчийг “National Director”-ээр дамжуулан оролцуулах лицензийн тогтолцоотой аж. Харин энэ жилийн Монголын төлөөлөгчийг ямар байгууллага, хэн сонгосон, Монголын төлөөлөгчийн лицензийг хэн эзэмшиж байгаа талаарх мэдээлэл одоогоор нийтэд тодорхой бус байна.
ССАЖЗЯ-ны мэдээллээр төрийн бус байгууллага болон хувь хүн ч тухайн тэмцээнд оролцох лиценз авч болох бөгөөд олон улсын тэмцээнд бүртгүүлэхэд өндөр хэмжээний төлбөртэй байдаг аж.
Энэ талаар топ модель Х.Бадамгэрэл “Хятадад болсон ОУ-ын миссийн тэмцээнд Хятад улсын иргэн Монгол улсын нэр, төрийн далбааг ашигласан нь байж боломгүй үйлдэл. Энэ бол Монгол улсыг басамжилсан үйл явдал боллоо. Өмнө нь ОХУ-ын Якутын бүсгүй мөн л Монголын нэр дээрээс тэмцээнд орсон. Үүнд нь манай төр засаг ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ удаагийн үйлдэл хэрээс хэтэрсэн” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Басамжлуулж байхдаа , доромжлуулж байхдаа таарсан оркууд даа
Тэмцэж чадахгүйгээс хойш ингээд авилгачиддаа дарлуулж гаднханд номхон хонь басамжлуулж дээрэлхүүлж суухаас яах вэ. Нэг зохиолын дуучны тоглолтонд хэдэн мянгаараа цугладаг шиг өөрсдийн эрх ашиг, улс орныхоо төлөө бид тэмцдэг байх ёстой. Сонгодог жишээ Солонгосынард түмэн болохгүй бүтэхгүй байгаа бүгдийн эсрэг олон хүч оломгүй далай гэдэг үгээр бүгд тэмцэж чаддаг.Үр дүнл хүрдэг. Би Солонгосчууд шиг тэмцэж чаддаг байя.
Төрийн өндөрлөгүүд нь авилгад идэгдсэн гэдгийг маш сайн мэдэж байгаа юм байна....
Нөгөө гадаад харилцааны сайд гээд нээх гоё авгай хаана байна аа. Их л олон жил сайд хийсэн, гадаад улс орнуудад нэр хүндтэй, танихгүй хүнгүй гэсэн биз дээ. Үнэндээ гадаад харилцааны хувьд асар том доромжлол бус уу. Тэр зохион байгуулагдаж байгаа улсад нь Монгол Улсаас консул ч юм уу элчин гээд хэн ч юм байгаа даа. Байсан ч аягүй бол хэлийг нь мэдэхгүй ээ. Намтар дээрээ 3-4 хэлээр ярьдаг гэчихнэ ээ. Америкт орос хэлтэй хүнийг явуулсан билүү
дэлхий даяар мэднэ танина гэж байна лээ, юун трамп мрамп хаха
Хэн оролцуулсан нь тодорхой л бгааш дээ. Тэр сдаг олж дүүжлээч
Яахав оролцож л байг. Бидэнд төр нтр гэж байдаг билүү.
Aril
Hujaanuud eree tseergui ch.gesen arai.ch shuud iim uildel hiihgui.Ene.bol mongoliin baiguullaga, bolon huvi irgentei holbootoi.baij taarna.Mash ih hemjeenii munguur uuniig hiisen baigaa.Shalgaad ter hyatadaas daalgavar avsan, erliiz hurliiz uhernuudiig shorond n hataa.
Монгол төр Ерөнхийлөгч ИХг амьд толгойтой хүн бна уу Монгол улсыг доромжлож байхад яагаад гадаад явдлын яам бичиг энэ тэрээ өгөхгүй бна вэ Цаад утгаараа Хятад санаа айхтар малтаж бна даа яасан далд санааг ойлгохгүй бна вэ мөнгөнд боолчлогдсон гишүүдээ монголчууд залуучуудаа. Ухаантай сэхээтэй хүн бна уу
Давхар иргэншил олгохоо зогсооно уу.
Энэ асуудал дээр нийтээрээ шуурдаг шиг ээ, эх оронд чинь болохгүй бүтэхгүй өчнөөн асуудал дээр нийтээрээ шуурч тэмцээч ээ. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг амьдарцгаагаад л байцгаах уу.
Манай элчин яагаад хурдан ажилахгүй байгаа бээ
Элчин сайдын яам байдгийм байгаа биз дээ? Тэднийг ажиллуулаач! Зүгээр цалин аваад сууж байх ёстой юм уу?
Төр д орогнож байгаа хулгайч луйварчид Монгол улсыг ийм шившгийн байдалд оруулж байгаа юм
Яадаг муу хужаа вэ хурдан арга хэмжээ аваач цаг алдаад байх юмаа хурдан олон улсын шүүхээр яв энэ гадаад хэрэгий сайд батцэцэг авгай ажлаа хийгээч бүхэл бүтэн тусгаар монгол улсыг доромжилоод байгаа юм биш үү ай өвөг дээдсүүд ямар явсанаа санаарай гадаад хэрэгий сайдаа
Odoo xarj bgarai, xerwee ene emegtei yalchixwal xvnii uuriin alin bxaw, manai mongoliin neriig manduullaa bla bla gd manai yerunxiilugch xvleen awalt xiij uulzaad bair belegleed shagnaad naachna ???? neeren shvv kkk iim l dooshoo ortson gazar daa
Орж л байг шалгаруулалт болоогүй биздээ!.
Монголд олон үзэсгэлэн бүсгүй байхад яагаад тэр хятад мисс гэж
Номин хужаа крашийнхаа охинийг оруулсан юм бишүү...
Номингийн эцэг нэгтэй дүү нь биз. Херо, Данх хоёр шиг….
Арай ч дээ Монгол улсыг ингэж доромжилж болохгүй байх аа манайхаас өөр улс байсан бол нилээдгүй асуудал болно шүү яагаад дээдсүүд хөдлөхгүй байнаа
хэнд хамаа байнаа
Hogiin MELHII TSARAIT G###G VE
Эзэнгүй төрийн эмгэнэл гэж энэ дээ.
Эрлийз ,хурлийз новшнууд монголын төрд их бгааг л харуулж бна даа, монгол эрчүүд тэмцэж чадахгүй чавганц ааш зантай хэрүүлч ,шоу цэнгээнд дуртай ,эх орон ирээдүйнхээ төлөө тэмцэх зориг зүрхгүй болсон бна .Захын нэг муу хужаа авгай монголыг доромжилж л бдг
Чадахгүй ийм л дүр төрхтэй бна гадаад харилцаа
ene omhii hujaagiin ologchin ygd Mongolia toloolj orolsth gj hytad mongol hezee ah egch dvvs bolstiin l###r pizdaanuud mini odood baigaara
Монгол Улсыг яахаарай Хятад эмэгтэй төлөөлөөд байна вэ..
Boliulj hariutslaga toots.!!!
Х
Хэ хэ хэ.
Элчин сайдын яам байдгийм байгаа биз дээ? Тэднийг ажиллуулаач! Зүгээр цалин аваад сууж байх ёстой юм уу?
Элчин сайдын яам байдгийм байгаа биз дээ? Тэднийг ажиллуулаач! Зүгээр цалин аваад сууж байх ёстой юм уу?
Тухайн оронд Монгол улсаа төлөөлөн сууж байгаа элчин консул болон ажиллаж амьдарч байгаа цөөн хүмүүс ч гэсэн тэмцээн дээр нь очиж эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй штээ.Бичиг цаасаар болохгүй бол.
Arai2
Naad hyatadaa zailuul!! Mongol uls hytadiin muj bish shuu!
Эрхийг нь худалдаж авсан энэ хүүхэнд ямар буруу байхав
Батцэцэг гуайн сонор нээлттэй байна уу
Шал хиймэл хүүхэн байна!
Яаж яваад монголыг төлөөлөх болсон юм бол?!
Үнэхээр шившиг юм!
Хуурамч залилагч хүүхэн
Одоо нөгөө Чингисээ, Монголоо өмөөрөөчээ , тэгээд араас нь яваад хориочэээ. Чадахгүй л дээ, муу нь муудааа дээрэлхүү бидний арчаагүй Монголчууд!!!
Uursduu l yaj haanaas idej uuh mungu unagaxaa bodohoos irgenee ulsaa bodoh xvn turd alga boljee.
Угаасаа Хятадын монгол болоёоо
Монголдоо шалгаруулж бгаад лагийг нь явуулдаггүй билүү
Орж л байг өөрсдөө шалгараад орох нь яасийн
Хэн тиим монгол гэсэн г зүүж өгөөд бдагиин барьж авч ирээд асуу худал...бхө
Монгол гдг чинь ганц МУ биш өвөр монгол, буриад, хальмаг, Алтайн ойрад, Ил тарвагтай. Зөвхөн МУ монголыг төлөөлнө гсн дүрэм бхгүй ээ
Цаана нь Монгол төрийн далбаа байна. Mongolia гэж олон улсад танигдсан улсын минь нэршил ч туузан дээр байна